
2 настай галын бурхадууд бужигнуулж байна уу? Хэрвээ таны хүү, охин 2 настай бол дараах мэдээллийг анхааралтай уншаарай. Үнэн хэрэгтээ 2 насны синдром нь хүүхэд 1 нас хүрэхэд эхэлж тухайн гэр бүлийн хандлагаас хамааран хэдэн сар үргэлжилдэг. Хүүхэд 9-10 сартайгаасаа эхлээд бие даасан хүн гэдгээ ойлгож эхэлдэг. Дор дурдсан шинж тэмдэгүүд таны 13 сартай хүүхдэд огт илэрч эхлээгүй байж болно. 2 настай хүүхдэд илэрч буй синдром нь хүүхэд бүр дээр харилцан адилгүй байдаг. зарим нь учиргүй уйлагнаж ээжийгээ зуурна, зарим нь утгаа алдтал гэнэт эрхийн тэнэг болчихно, зарим нь огт гаргадаггүй байсан гажууд араншинг гаргаж эхэлнэ. 2 насны синдром нь сэтгэлзүйн өвчин мөн үү? Уг нь бол энэ явц хүүхдэд илрэх ёстой хэвийн үзэгдэл. Хүүхэд ид хөдөлгөөнд орж, насанд хүрэгчдээс хараат бус өөрөө бие даан алхаж гишгэж, өөрөө хооллох гэж өөрийнхөөрөө зүтгэж орилох нь 2 насны синдромын анхны илрэл мөн. 2 насны синдромын хамт хүүхэд өөрөө биеэ дааж, бусдаас чөлөөтэй, ямарваа үйлдлийг ганцаарчлан хийж эхэлдэг, энэ нь сэтгэлзүйн хэллэгээр “тусгаар тогтнож байгаа” юм. Хоолны дуршил буурдаг гэж эцэг эхчүүд ойлгодог ч, хүүхэд энэ үед хоолоо заавал өөрөө иднэ гэж зүтгэдэг. Энэ үед хүүхэд их олон газраар орж гарч, эцэг эх, асран хамгаалагчтайгаа сахилгагүйтэн тоглохыг хичээдэг. Сахилгагүйтэл нь заримдаа юм бүхнийг ухаж төнхжих, юмыг ойлгохыг хичээх, сониуч зан, эргэн тойрны хүмүүсийг өдөөн хатгах хандлага, зөрүүдлэх, авах гэж зүтгэх, хүч хэрэглэхийг завдах гэх мэт. Бүгдээрээ 2 насны синдромын нэгэн хэсэг болон энэ зан авир, үйлдлүүдийг тус тусд нь авч үзээд, жишээн дээр тайлбарлахыг хичээе. Гараа зангидаж, шүдээ зуугаад чичирдэг. Энэ юу гэсэн үг вэ? Би энд байна, одоо бол БИ гэж нэг хүн байдаг болсон… Чи яагаад ингээд байгаам бэ? гэж түүнээс асуух, инээх, загнах хэрэггүй, түүнд ямар нэгэн хариу өгөх хэрэггүй… Ийнхүү чичирч байгаад хариу өгөөд байвал хүүхэд үүнийг дахин дахин давтаж хийдэг. Бүх юмсыг хольж, хутгана. Бид бүхнийг боль, болохгүй гээд байх уу? Юм бүхнийг боль, битгий гэж бүү хурааж гүй. Гараас юм битгий булааж аваарай. “Энэ болохгүй, тэр болохгүй, энэ аюултай, тэр аймшигтай…. Ёоооооё; би бүхнийг авна, барина за юу? гээд хүүхэд бүр ихээр зөрүүдэлж эхлэхгүй гэж үү? Юмыг хольж, хутгаж ёониуч зангаа дарж авах учраас хагарахааргүй зүйлсийг өгч тоглуулах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг аваад хагалж, хэмхлэхгүй бол барьж л байг, юмсыг гараараа барьж хүртэж мэдрэх, амандаа хийж мэдэрч болно. Харин боль, битгий гэдэг үгийг зөвхөн хүүхдийн өөрийнх нь хувьд аюултай, хөнөөлтэй байж болзошгүй зүйлс дээр хэрэглэх нь илүү тохиромжтой. Үр дүнг нь өөрөө үзэхийг зөвшөөр Аягатай халуун цай, хоолонд гараараа хүрээд халуун гэдгийг нь өөрөө мэдрэг. Тэр үед нь түүнд тайлбарлаж болно: “Хар даа, энэ халуун аяга байна, болохгүй…” Гэхдээ ингэнэ гээд мэдээж хүүхдийг тогонд цохиулж сургана гэсэн үг биш юм. Хязгаар тогтоо Бүх юманд хүрч, бүх юмыг авч болохгүй гэдгийг мэдэх ёстой. Түүгээр оролдуулж болохгүй зүйлсийг анхнаас нь хүрч, авч чадахааргүй, түүнд харагдахааргүй газар нуу. Гэр орноо түүнд тохируулж янзал. Хувийнхаа эд зүйлсийг (нүдний шил… гм) хүүхдэд авч болохгүй гэдгийг нь ойлгох хүртэл дахин дахин “үгүй, болохгүй” гэж хэлэн, “үгүй-болохгүй” гэдэг нь хориглосон үгс гэдгийг ойлгуулж, хязгаар тавь. Гэхдээ таны “ҮГҮЙ-болохгүй гэсэн үг үнэхээр ҮГҮЙ-БОЛОХГҮЙ байх ёстой шүү! (Зарим эцэг, эхчүүд “үгүй” гэсэн зүйлээ хэсэг хугацааны дараа зөвшөөрчихдөг, тийм тохиолдолд үгүй гэсэн нь ямар ч үнэмшилгүй болж хувирна) Анхаарлыг нь сарниул, өөр сонголт гаргаж өг Эхлээд үгүй гэж хориглосон зүйлээ, хүүхдээ уйлж унжаад ирэхээр тэсэлгүй “зөвшөөрөх”-өөс өөр аргагүй байдалд бүү ор. Өнгөлөг сайхан шаазан аягыг авна хэмээн уйлж байгаа хүүхдээ хориглож, хүүхдээ уйлуулахын оронд түүнд өөр нэгэн сонголтыг санал болгож болно. “Хараач, энд ямар гоё цэцэг байна вэ?” гэж түүний анхаарлыг огт хамаагүй зүйл рүү татаж, саяхан авна гээд нэхээд уйлж байсан аягыг нь сэмээрхэн аваад нуучихна. Авах гэсэн зүйлсээ нулимсаараа айлгаж уйлж авдаг занг нь болиул… Тэгвэл түүний анхаарлыг сарниулаад ямар ч нэмэргүй бол яах вэ? Уйлсаар байгаад таны тэсвэр ч барагдаж эцэст нь хүүхдэдээ нөгөө аягаа өгчихлөө… За ингээд л боллоо (!!!!) Хүүхэд тань таныг чадчихлаа. Одоо энэ аргаараа юуг авдгийн билээ? Хүссэн зүйлээ авч чадах хүртлээ уйлах хүчийг та түүнд өгчихсөн шүү дээ… Өөрт нь зориулсан ухаж, төнгөчиж байдаг хайрцаг эсвэл шургуул өг Нэлээд олон гэр бүлийн гомдоллодог зүйл бол: Манай хүүхэд байнга шүүгээ, сав ухаад, хамаг юм гаргаж хаяад болдоггүй … Тэгвэл та түүнд зориулан ямар нэгэн хайрцаг, шүүгээ гаргаж өгсөн үү? Мэдээж бидний хувьд 1-2 өрөө байранд яая гэж багтаж байж, хүүхдэдээ тусд нь шүүгээ, хайрцаг гаргаад байх зай, илүүдээ гарсан шүүгээ байхгүй л болов уу. Гэхдээ л элдэв зүйлээ эвдүүлж, хэмхлүүлэхгүйн тулд түүнд ойрхон ганц хоёр шургуул, шүүгээнд юмсыг нь хийж тавиад, тааваар нь ухуулж байж бас болно шүү дээ… Ингэж чадвал та “энэ миний шүүгээ, чи өөрийнхөөгөө очиж ух” гээд явуулчихаж болно. Мэдээж түүний шүүгээнд өөрийнх нь гэсэн тоглоом, зарим зүйлсийг нь хийж тавь. Хэсэг хугацааны дараа доторх зүйлсийг нь сольж өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн сонирхол буурахгүй. Хэрэг хийх хэрэглүүр олдохгүй бол хэрэг тарихгүй! Ханын цаасан дээр юу ч үгүй зурчихсан 15 сартай хүүг бодоод үз… Үүнийг буруу зүйл гэдгийг хүү хэрхэн мэдэх билээ? Ханан дээр зурах нь цаасан дээр зурснаас хамаагүй зугаатай. Та чг сэн хүүхдэдээ зурах харандаа, цаасыг нь бэлтгэж өгөөд ширээний ард суулгавал хүүхэд дураараа сайхан сараачихна. Хэрвээ таны хүүхэд ханан дээр зураад байдаг бол бал, харандааг бүгдийг нь далд хий. Үүнийг ойлгох нас хүртэл нь түүнд битгий гаргаж өг. Хэрэг хийх багаж хэрэгсэл байхгүй бол хүүхэд яаж хэрэг хийх билээ дээ! Үеийнхнээ хүчирхийлэх Цаашид хүүхэд үеийнхээ бусад хүүхдийг хүчирхийлэх хандлага үзүүлдэг. Гадаа тоглож байгаа хүүхдийг савлуур дээрээс татаж эсвэл түлхэж буулгаж мэднэ. Эсвэл дэлгүүрт явж байгаад огт танихгүй хүүхдийн үснээс татна. Ийм үед даруйхан хүүхдийг тэр орчноос авч гарах хэрэгтэй. Яагаад тэндээс явснаа түүнд тодорхой үг хэллэгээр сайтар тайлбарлаж өгнө. Дараа нь ямар нэгэн газар руу явахдаа хүчирхийлсэн үйлдэл хийвэл тэр газраас шууд явна гэдгээ сануулж хэлэх хэрэгтэй. Та хэлсэн үгэндээ хүрч чадвал хүүхэд бусдыг хүчирхийлэх нь буруу зүйл гэдгийг аяндаа ойлгох болно.

Хүүхдийн хөл гар хүйтэн байх нь зөв үү буруу юу? Та хүүхдээ давхарлаж өлгийдөхөөсөө өмнө биеийг нь сайн ажиглаарай. Ягаан өнгөтэй, дулаахан байвал санаа зоволтгүй. Учир нь хүүхдийн зүрх судасны систем хөгжиж байгаа ба цус нь биеийн чухал эрхтнүүдэд очиж байгаа гэсэн үг. Харин гар болон хөл нь цусны эргэлт хамгийн сүүлд очдог эрхтэн юм. Төрснөөс хойш 3 сарын дараа л таны хүүхдийн эргэлтийн систем нь гадаад орчинд зохицон бүрэн ажилладаг болно. Үүнээс гадна төрсний дараа хүүхдийн гар хөлийн хуруунууд хүйтэн зэвхий харагддаг ба хүүхэд хөдөлгөөнтэй болж эхэлмэгц энэ байдал зүгээр болчихно.

Шинэхэн ээжүүддээ хөхний сүүгээ хэрхэн сайжруулах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Зөв хөхүүлэх Хүүхэд хөхөө амалж хөхсөнөөр хөхөнд сүү ордог. Тиймээс хөхүүлэх тоогоо нэмж, мөн зөв амлуулж сургах хэрэгтэй. Хүүхэд хөхөө амандаа гүн оруулж сайн сорж хөхөж байна уу гэдгийг нь ажиглаарай. Мөн хүүхдийг хүссэн үед нь хөхүүлээд үзээрэй. Хангалттай сайн унтаж амрах Хүүхдээ унтах үед дагаж унтаад л байх хэрэгтэй. Хангалттай нойр авснаар таны хөхний сүү сайжирна. Буцалсан ус 8 аягыг өдрийн турш хувааж уух, хөхний сүүний найрлагын 88 хувь нь ус байдаг тул усыг сайн уугаарай. Эхийн сэтгэл санаа маш чухал. Яанаа сүү маань багасаад байна гээд бодоод байвал багасаад л байна шүү дээ. Тиймээс сэтгэл санаагаа маш тайван байлгах хэрэгтэй. Ядрахгүйг хичээх. Эхний саруудад турах гэж огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Мэдээж энэ их гэдэс харвингаас салмаар л байгаа. Гэхдээ хүүхэд хөхөндөө цадахгүй байх шиг хэцүү юм байхгүй шүү дээ. Өдөр бүр таны биед дутагдсан амин дэм, эрдэс бодисыг нөхөж өгөх витамин ууж байгаарай. Далайн байцаа, үхэр хонины чанасан гүзээ мөн шар будаатай цай сайн сүү оруулдаг. Гүзээний салат хийж идээрэй. Мөн сүү оруулдаг цайнууд байдаг. Бүр болохгүй бол авч хэрэглэж үзээрэй. Хөхний сүү бага бол угжинд оруулах гэж бүү яараарай Эхийн сүү юугаар ч орлуулшгүй билээ. Яагаад гэж үү? Хөхний сүүний давуу тал: -Харшлаас хамгаална -Халдвараас хамгаална -Гэдэс гүйцэд хөгжихөд нөлөөлнө -Зунгаг гадагшлахыг түргэтгэж шарлалтаас сэргийлнэ -Халдварын хүндрэлийг бууруулна -Нүдний эмгэгээс сэргийлнэ Тууштай сайн хүүхдээ цаг бүр хөхүүлээд байгаарай

Хүүхдийн сүүн шүд ихэвчлэн 5-9 сартайд цухуйдаг. Ихэнх хүүхдүүдийн доод үүдэн шүднээс эхлэн цухуйх ба 3 нас хүрэхэд нийт 20 сүүн шүд ургасан байдаг. Сүүн шүд ургаж эхлэх хугацаа, дараалал хүүхэд бүрд харилцан адилгүй байдаг бөгөөд 1 нас хүрээд анхны шүд нь гарах тохиолдол ч бий. 5-6 сар: Доод эрүүнд 2 ширхэг үүдэн шүд цухуйна 10 сар: Дээд 2 үүдэн сүүн шүд нэмэгдэж ургана 12 сар: Дээд доод хажуугийн үүдэн сүүн шүднүүд нэмэгдэнэ. 18 сар: Үүдэн сүүн шүднүүдээс бага зэрэг зайтай нэгдүгээр араа сүүн шүд ургана 24 сар: Үүдэн сүүн шүднүүд болон нэгдүгээр араа сүүн шүдний хооронд соёо шүд ургана 30 сар: Хоёрдугаар араа сүүн шүд буюу хамгийн удаан ашиглах сүүн шүд ургана. Хэрвээ 1 нас хүрээд сүүн шүд нь цухуйхгүй байвал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ гэдэг энэ орчлонгийн хамгийн гайхамшигтай цаг мөч билээ. Үүнтэй адилаар амаржсаныхаа дараа биеэ гамнаж, гам барих учиртай. 1. Төрсний дараа мэдээж усанд орох нь маш чухал. Эмэгтэй хүн жирэмслэлтийнхээ явцад их хэмжээний усыг биедээ агуулдаг бөгөөд төрсний дараа энэ ус нь хөлс, цус, шингэнээр дамжин гадагшилдаг байна. Ийм болохоор эмэгтэй хүн төрсний дараа ихээр хөлөрдөг. Хамгийн гол нь усанд орсны дараа даарч болохгүй шүү. 2. Төрсний дараа заавал зузаан хувцаслаж, даарч хөрч болохгүй Төрсөн эхийн хамаг сүв нээгдэж, бие нялхарсан байдаг. Ийм үедээ даарвал ханиад томуу хүрэх, хууч өвчтэй болох, хүүхдээ ч асарч чадахгүй өвдөх магадлалтай. Яагаад гэвэл манай улсын цаг уур маш эрс тэс учраас ээж та цаг агаартаа зохицуулан хувцаслаж сураарай. 3. Эмэгтэй хүн жирэмслээд төрсний дараа эхэс савнаас гадагшилсан л бол шууд хөхөнд хар уураг нь ялгарч, улмаар сүү болон хувирах үйл ажиллагаа эхэлдэг. Энэ үед эх сайн унтаж амарч, хоол ундаа сайн идэж байвал сүү орох нь улам ихэсдэг. 4. Дөнгөж төрсөн эхийг уурлуулж, уйлуулж болдоггүй гэдэг нь учиртай. Яагаад гэвэл 9 сарын турш сав хүүхэд тээхийн тулд томорсон байдаг. Харин төрсний дараа эхийг хэт сэтгэлийн хөөрөлд автуулбал сав хөөрч, сэтгэл санаа тогтворгүй болох магадлалтай. Тиймээс төрсөн эхийг тайван амгалан байлгахад хүн бүр анхаарах хэрэгтэй. Мөн дааврын өөрчлөлтөд орсон байдаг гэдгийг нь мартаж болохгүй. 5. Амаржсан эхийн бие сульдсан байдаг. Тиймээс гэрийн ажил их хийх, хүйтэн маханд хүрэх, хүнд зүйл өргөж болохгүй.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн нойрны онцлог Шинэ төрсөн нярай хүүхэд хоногт дунджаар 16-17 цаг унтдаг. Гэвч ихэнх хүүхдүүд амьдралынхаа эхний хэдэн долоо хоногт өдөр шөнийн алинд ч нэг дор 2-4 цагаас илүү удаан унтдаггүй. Энэ үед хүүхдийн хэдийд хэр удаан унтахыг төлөвлөхөд тун амаргүй. Магадгүй өдөр шөнийн хэдийд ч хооллолт болон тав тухтай байдлаас хамаарч унтах цаг, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Хүүхдийн нойр насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад их байхын зэрэгцээ богино үргэлжилдэг онцлогтой. Мөн тэдний тархинд явагдаж байдаг ер бусын хөгжилтэй холбоотой унтаж байх ихэнх хугацаандаа нүдээ хөдөлгөж байдгийг та анзаарсан байж магадгүй. Унтаж байхдаа нүдээ хөдөлгөж байх нь нүдээ хөдөлгөлгүй унтаж байгаагаас илүү хөнгөн байхын зэрэгцээ амархан сэрдэг. Нярай хүүхэд 6-8 долоо хоногийн дараагаас эхэлж өдрийн цагаар богино хугацаагаар харин шөнө илүү удаан унтдаг болно. Унтаж байхдаа нүдээ хөдөлгөх нь богино хугацаатай болж ихэнхдээ нүдээ хөдөлгөлгүйгээр гүн унтдаг болдог. Харин 4-6 сарын хугацаанд ихэнх хүүхдүүд шөнийн цагаар 8-12 цаг унтдаг болдог. Зарим хүүхдүүд харьцангуй эрт буюу 6 долоо хоногтойгоосоо ингэж унтдаг болно. Хэрэв та хүүхдэдээ зөв унтах зуршлыг бий болгохыг хүсэж байгаа бол эхнээс нь хэвшүүлэх хэрэгтэй. Хүүхдэд унтах зөв хэвшлийг хэрхэн бий болгох вэ? Түүнийг ядарч байгаа шинжийг мэдэж аваарай Эхний 6-8 долоо хоногийн хугацаанд ихэнх хүүхдүүд дээд тал нь хоёр цагаас удаан хугацаагаар унтахгүй байх чадваргүй байдаг. Хэрэв та хүүхдээ удаан хугацаанд тавилгүй авбал тэр хэт ядрах бөгөөд улмаар унтахад бэрхшээлтэй болно. Нойр нь хүрэх үед хүүхдийн нүд анилдах, хэвийн үеийнхээсээ илүү уцаартай болох, уйлагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв эдгээр шинж илэрвэл түүнийг орон дээр нь тавьж унтуулахыг оролдоорой. Удалгүй та хүүхдийнхээ унтах хэмнэлийг мэддэг болохын зэрэгцээ хэзээ түүний нойр хүрснийг амархан мэддэг болно. Түүнд өдөр шөнийн ялгааг мэдрүүлж эхлээрэй Зарим хүүхэд яг л шар шувуу шиг шөнө унтдаггүй. Гэвч төрсний дараах хэд хоногт түүнд үүнээс илүүг зааж өгөх боломжгүй юм. Харин төрсний дараах 2 дах долоо хоногоос түүнд өдөр шөнийн ялгааг зааж өгч болно. Өдрийн цагаар түүнийг сэрсний дараа түүнийг гэрэл гэгээтэй орчинд байлгаж түүнтэй аль болох харьцаж байхын зэрэгцээ дуу чимээ багатай байлгахын хэрэггүй. Хэрэв тэр хөхөө хөхөж байхдаа унтвал түүнийг сэрээгээрэй. Харин шөнийн цагаар түүнийг сэрэхэд нь түүнтэй тоглох болох ярилцах хэрэггүй. Гэрэл, дуу чимээ багатай орчинд байлгаарай. Унтах цагийг нь хэвшүүлээрэй Унтах цагийг хэвшүүлэхээр оролдож эхлэх нь хэзээ ч эртдэхгүй. Үүний тулд хүүхдийг оронд нь тавих, дуу дуулж өгөх буюу бүүвэйлэх, мөн сайхан амраарай гэж үнсэх зэрэг энгийн аргуудыг хэрэглэж болно. Энэ нь хүүхдэд болзолт рефлексийн бий болгож унтах цаг болсныг мэддэг болоход тусална. Түүнд өөрөө унтдаг болох боломж олгоорой Та хүүхдээ төрснөөс хойш 6-8 долоо хоног болсны дараагаар түүнийг өөрөө унтдаг болгох боломж бий болгохоор оролдож эхлээрэй. Түүнийг нойрмоглож эхэлмэгц сэрүүн байсан ч гэсэн оронд нь тавих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Мөн тэд хүүхдийн аль болох эрт үеэс хөхүүлж байхдаа бүүвэйлж унтуулж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.

ЭХО-д олон удаа харуулах нь урагт эрсдэлтэй юу? Эхо оношилгоо урагт сөрөг нөлөө байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад жирэмсэн эхийг сар тутамд эход үзүүлэхийг зөвлөдөг. Зарим хүмүүс эхог рентген оношилгоотой адил гэж андуурдаг. Эхо нь рентген шиг цацрагийн ачаалал, хортой нөлөөг үзүүлдэггүй нь нэгэнт батлагдсан тул дэлхий дахинаа эх, ургийн оношилгоонд эхог өргөнөөр ашигладаг юм. Хэдийд харуулах ёстой вэ ? Хэт авиан шинжилгээ нь ионжуулах цацрагжилт, туяаны нөлөө байдаггүй тул ямар ч аюулгүй. Хэт авиан шинжилгээг жирэмсний ямар ч хугацаанд хийх боловч ямар нэг хүндрэлгүй жирэмсэн эх жирэмсний хугацаанд 3 удаа хэт авиан оношилгоо хийлгэх ёстой. Үүнд жирэмсний 11-13 долоо хоногт, 20-24 долоо хоногт, 30-35 долоо хоногт заавал хийлгэх ёстой юм. Харин жирэмсний тээлтийн явцад ямар нэг зовуурь илрэх, хүндрэл гарвал үүнээс ч олон удаа харуулах шаардлага гарна. Манай эмнэлэг бүх төрлийн жирэмсний хяналт, эхо оношилгоог чанарын өндөр түвшинд хийж байна.

Хөхүүл ээжүүд маань мэдээд авах хэрэгтэй чухал зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн ходоод базлуулж дүүрэнг үүсгэж байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн Хүчиллэг жимс, хүнсний ногоо Мандарин, улаан лооль, гүзээлзгэнэ, усан үзэм, хан боргоцой гэх мэт. Эдгээр жимсний хүчил нь хүүхдийн ходоодыг тавгүйтүүлэхээс гадна чихэрлэгийн хэмжээ их тул хүүхдэд улайлт үүсгэхэд хүргэж болзошгүй. Түүнчлэн энэ төрлийн жимс хүүхдийг илүү их хэхрүүлэх, гульгах, ундууцахад хүргэдэг. Хий үүсгэдэг хүнсний ногоо Байцаа, брокколи буюу цэцэгт байцаа, цагаан цэцэгт байцаа буюу калфловар, бруссель байцаа гэх мэт. Хэчнээн ислэг ихтэй хүнсний ногоо боловч гэдэсний дүүрэнг үүсгэж хүүхдийг тавгүйтүүлж байж болзошгүй. Кофе Кофен дахь каффейн хөхний сүүгээр дамжиж хүүхдэд хүрдэг бөгөөд хүүхэд том хүн шиг каффейнийг шингээх чадамжгүй байдаг. Тиймээс энэ нь ходоод тавгүйтүүлэхээс гадна нойрыг нь сэргээж тархинд нь нөлөөлж болзошгүй. Хар шоколад мөн адилхан. Меркури ихтэй загас, далайн бүтээгдэхүүн Меркури гэдэг нь загасанд нийтлэг байдаг хүүхдийн тархинд гэмтэл учруулж болзошгүй мэдрэлд нөлөөлдөг хор. Гэхдээ загас болгон хүний биед нөлөөлөхүйц их хэмжээний меркуригүй. Ихэнхдээ том загаснууд буюу жижиг загасаа иддэг том загаснуудад элбэг байдаг. Жишээ нь халим, сэлмэн загас гэх мэт. Тиймээс тэдгээр загас л биш бол салмон, хясаа зэрэг нь зүгээр. Хүүхдийн ходоод хорсгож цээж халуун оргиулж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн Өөх тостой, халуун ногоотой хоол, хийжүүлсэн ундаа Хүүхдийн ходоод өөх тостой хоол шингээх чадамжгүй байдаг. Цаашлаад таны идсэн өөх тос хөхний сүүг өтгөрүүлж буглах шалтгаан ч бодог. Тиймээс өөх тосноос аль болох татгалзаж сэрэмжлүүштэй. Хэрвээ үнэхээр л өөх тостой хоол идмээр байвал наран цэцгийн леситин хэрэглэж өөх тосоо тэнцвэржүүлж болно.

Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэн буюу шодой нь түүний толгойг хамгаалах үүрэгтэй тээрхийн арьсаар хучигдсан байдаг. Тээрхийн арьс нярайн 10 орчим хувьд л шамрагддаг. 90 гаруй хувь нь 5-10 насанд, улмаар өсвөр насанд /10-16 насанд/ байгалийн жамаараа буюу жилээс жилд тээрхийн арьс сунаж тэлэгдэхийн хэрээр, ялангуяа шодойн толгойтой нягт наалдсан тээрхийн арьс 3-10 насанд салж эхлэн 10-16 насанд бүрэн салах үед шодой бүрэн шамрагддаг байна. Харин эцэг эхчүүд хүүхдээ усанд оруулахдаа шамлах оролдлогоо буруу хийвэл энэ нь бүр аюултай үр дагаварт хүргэдэг. Учир нь хэт нарийссан хэсгээр эрхтний толгойг гаргачихвал цусны эргэлтийг хааж, эрхтний толгойд цус хуралдаж парафимоз үүсэх ба энэ нь яаралтай мэс ажилбар хийхээс аргагүйд хүргэнэ. Эрхтний толгойд олон тооны мэдрэлийн төгсгөл байдаг тул өвдөлттэй, мөн хүү 3-4 нас хүрчихсэн бол сэтгэлзүйн цочролд хүртэл ордог аж. Хэрхэн аюулгүй шамлах вэ? -Хүүгээ усанд оруулж, угаалгыг нь дуусаад усанд байх үед нь маш болгоомжтойгоор, тухайн үеийн боломжит хэмжээгээр шамлана. -Хамгаалалтын арьсыг хойш нь болгож аажим аажмаар шамлах нь хүүхдэд ямар нэг зовуурь, өвдөлт үүсгэдэггүй. Эрхтний толгойн хүзүү хэсэгт хамгаалалтын арьс нийлж буй тэр хэсэгт олон тосны булчирхай байх бөгөөд байнга шүүрэл ялгардаг. Эрхтний толгойг ил гаргаж чадахгүй бол арьс толгойн хэсэгт наалдаж, наалданги үүснэ. Хүүхэд хэдий том болно наалданги төдий чинээ зузаарах тул, наалдангийг салгахад улам өвдөлттэй хэцүү болдог. Фимоз болон наалдангийн улмаас боожгойн толгой ил гараагүй тохиолдолд тосны булчирхайн ялгадас хуримтлагдан эрт орой хэзээ нэг цагт үрэвсэлд хүргэдэг бөгөөд энэ үрэвслийн үед хүүхэд шээхэд хүндрэлтэй заримдаа бүр шээж ч чадахаа больдог. Энэ үед нэн түрүүнд эмчид хандаарай. Смегма буюу цагаан юм гэж юу вэ? Тээрхийн арьс болон шодойн толгойн завсар гуужсан эс бага багаар хуримтлагдан цагаан өнгийн “ээдэм/аарц” мэт зүйл тээрхийн арьсны цаанаас нэвт гэрэлтэн харагддаг. Смегма нь тээрхийн арьсны цаана хуримтлагдан наалдцыг хөндийрүүлж салахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим эцэг эхчүүд энэ талын мэдлэггүйн улмаас хүүхдийнхээ эрхтний үзүүрт байх смегма хараад бэлгийн замын элдэв өвчин тусаж хэмээн айж балмагддаг. Гэтэл смегма нь ХЭВИЙН зүйл бөгөөд хүүхдэд ямар ч зовуурьгүй, хүүхэд том болох тусам тээрхийн арьс шамрагдахын хэрээр энэхүү хуримтлагдсан смегмаг угааж цэвэрлэх боломжтой болно. Тэр болтол түүнийг оролдох шаардлагагүй. Цаашид насан туршид смегма үүсэх бөгөөд хүүхдийн шодой шамрагддаг болмогц усанд орохдоо шодойгоо шамлаж угаахыг зааж өгөх ёстой. Харин усанд орох явцад бохир, савантай ус орох, бохир гараараа шодойгоо барихад бохирдох, элс, шороон дээр тоглоход тэр нь орж үрэвсэж болно. Үүнээс болж бактери үржин идээ шиг үнэртэй шингэн зүйл гарна. Шодой хавдаж улайна. Энэ тохиолдолд шодойг шувтарч идээ шиг зүйлийг угааж цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Смегма буюу цагаан юм гэж юу вэ? Тээрхийн арьс болон шодойн толгойн завсар гуужсан эс бага багаар хуримтлагдан цагаан өнгийн “ээдэм/аарц” мэт зүйл тээрхийн арьсны цаанаас нэвт гэрэлтэн харагддаг. Смегма нь тээрхийн арьсны цаана хуримтлагдан наалдцыг хөндийрүүлж салахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим эцэг эхчүүд энэ талын мэдлэггүйн улмаас хүүхдийнхээ эрхтний үзүүрт байх смегма хараад бэлгийн замын элдэв өвчин тусаж хэмээн айж балмагддаг. Гэтэл смегма нь ХЭВИЙН зүйл бөгөөд хүүхдэд ямар ч зовуурьгүй, хүүхэд том болох тусам тээрхийн арьс шамрагдахын хэрээр энэхүү хуримтлагдсан смегмаг угааж цэвэрлэх боломжтой болно. Тэр болтол түүнийг оролдох шаардлагагүй. Цаашид насан туршид смегма үүсэх бөгөөд хүүхдийн шодой шамрагддаг болмогц усанд орохдоо шодойгоо шамлаж угаахыг зааж өгөх ёстой. Харин усанд орох явцад бохир, савантай ус орох, бохир гараараа шодойгоо барихад бохирдох, элс, шороон дээр тоглоход тэр нь орж үрэвсэж болно. Үүнээс болж бактери үржин идээ шиг үнэртэй шингэн зүйл гарна. Шодой хавдаж улайна. Энэ тохиолдолд шодойг шувтарч идээ шиг зүйлийг угааж цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж өвдөх, зарим хүмүүст нуруу өвдөх зовуурь илэрдэг. Сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг. Дисменорреа гэж юу вэ? Дисменорреа гэдэг нь ямар нэг оношлогдох өвчний шалтгаангүйгээр сарын тэмдэг ирэхтэй холбоотойгоор булчин чангарч, хэвлийн доод хэсгээр өвдөх ба дахидаг эмгэг юм. Умайн гөлгөр булчингууд агших болон амрах зорилгоор дотоод ханаа дагуулж шингэн ялгаруулдаг. Уг агшилт нь сарын тэмдгийн өвдөлтийг үүсгэдэг. Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах үр дүнтэй арга: Заримдаа сарын тэмдгийн өмнө толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Шалтгаан нь цусан дахь тестостероны хэмжээ огцом нэмэгдсэнтэй холбоотой. Сарын тэмдгийн өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвдөлтийг багасгах боломжтой. Гэрийн нөхцөлд өвдөж буй хэсэгтээ: - халуун, бүлээн жин тавих - халуун усанд хэвтэх - бүлээн ус уух - идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зовуурийг бууруулдаг. Мөн иллэг хийх, үр тариа ,жимс болон хүнсний ногоо түлхүү идэж хөнгөн хооллох хэрэгтэй. Нэмэлтээр витамин B6, кальци, магни бэлдмэлийг уух боломжтой. Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай: - их хэмжээний цус алдах - халуурч, аарц нуруугаар хатгуулах - сарын тэмдгийн мөчлөг алдагдаж удаан ирэхгүй байх - өвдөлт сарын тэмдэг дууссан үед ч удаан хугацаанд илэрч байгаа тохиолдолд эмчид хандах шаардлагатай.

Энэхүү шинжилгээ нь төрөлхийн гажиг, удамшлын ба хромосомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний тодорхой хугацаанд хийгддэг шинжилгээ юм. Хромосомын гажиг нь хүүхэд төрсний дараа төрөлхийн хөгжлийн гажиг, Дауны болон Эдвардсын хамшинж, эрүүл мэндийн ноцтой бусад эрсдэлд хүргэдэг ч, маш ховор тохиолддог. Хоёрол тестийг 35 ба түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэй, ургийн гажигтай хүүхэд төрж байсан, инсулин хамааралт 1-р хэв шинжийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд жирэмсний заасан хугацаанд заавал өгнө. Хоёрол тест өгөхөд юунд анхаарах вэ Хоёрол тест нь ямар нэг тусгай бэлтгэл шаардлагагүй бөгөөд лабораторид хийгддэг энгийн цусны шинжилгээ юм. Жирэмсний 8-12 долоо хоногт өгөгддөг. Шинжилгээ өгөхийн өмнө хэрэглэж байгаа эм бэлдмэлийн талаарх мэдээллийг эмчдээ өгөх нь зүйтэй. Шинжилгээний хариуг мөн хяналтын эмч тайлбарлаж, шаардлагатай бол дараагийн шатны нэмэлт шинжилгээнд илгээнэ. Хоёрол тестийн хэрэглээ Эмнэлзүйн практикт Хоёрол тестийн үр дүнг дараах зорилгоор ашигладаг: -Хэвлий дэх урагт сэтгэц, мэдрэлийн ямар нэг эмгэгийн эрсдэл байгаа эсэхийг үнэлэх -Дауны хамшинжийг илрүүлэх үндсэн шинжилгээ -Оюуны хомсдол, төрөлхийн хүнд гажиг үүсгэдэг Трисоми 18 хромосомын гажгийг илрүүлэх -Сэтгэц мэдрэл, зүрх судас болон бусад амин эрхтнүүдийн эмгэгийг үүсгэдэг -Трисоми 21.Т-г илрүүлдэг.