
Смегма буюу цагаан юм гэж юу вэ?
Тээрхийн арьс болон шодойн толгойн завсар гуужсан эс бага багаар хуримтлагдан цагаан өнгийн “ээдэм/аарц” мэт зүйл тээрхийн арьсны цаанаас нэвт гэрэлтэн харагддаг. Смегма нь тээрхийн арьсны цаана хуримтлагдан наалдцыг хөндийрүүлж салахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим эцэг эхчүүд энэ талын мэдлэггүйн улмаас хүүхдийнхээ эрхтний үзүүрт байх смегма хараад бэлгийн замын элдэв өвчин тусаж хэмээн айж балмагддаг. Гэтэл смегма нь ХЭВИЙН зүйл бөгөөд хүүхдэд ямар ч зовуурьгүй, хүүхэд том болох тусам тээрхийн арьс шамрагдахын хэрээр энэхүү хуримтлагдсан смегмаг угааж цэвэрлэх боломжтой болно. Тэр болтол түүнийг оролдох шаардлагагүй. Цаашид насан туршид смегма үүсэх бөгөөд хүүхдийн шодой шамрагддаг болмогц усанд орохдоо шодойгоо шамлаж угаахыг зааж өгөх ёстой.
Харин усанд орох явцад бохир, савантай ус орох, бохир гараараа шодойгоо барихад бохирдох, элс, шороон дээр тоглоход тэр нь орж үрэвсэж болно. Үүнээс болж бактери үржин идээ шиг үнэртэй шингэн зүйл гарна. Шодой хавдаж улайна. Энэ тохиолдолд шодойг шувтарч идээ шиг зүйлийг угааж цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.


