
Жирэмсэн болонгуут эхний 3 сард жирэмсэн эхийн бие махбодод гарч байгаа дааврын өөрчлөлт, эргэлдэх цусны хэмжээ ихсэх, бие организмын дасан зохицлын процесс, мэдрэлийн системд гарч байгаа өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор толгой өвдөх нь элбэг байдаг. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн шалтгаанууд Жирэмсний эрт үед дааврийн олон янзын өөрчлөлтүүд гардаг. Эстроген болон хорионы гонадотропин дааврын түвшин нэмэгддэг нь жирэмсний эрт үеийн толгой өвдөлтийн шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уух үед толгой өвдөх шинж тэмдэг илэрч болдог бөгөөд ийм хүмүүст жирэмсний эхний хэдэн сард энэ шинж тэмдэг илүү тод илрэх хандлагатай байдаг. Хангалттай амарч чадахгүй байх нь толгой өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. Орой унтахын өмнө халуун сүү уух, намуун аятай хөгжим сонсох нь амралт болон амархан унтахад тус болдог. Жирэмсэн үед цусны эргэлтийн олон өөрчлөлт гардаг. Жирэмсний дунд үе болоход таны биед жирэмсэн биш байсан үеийнхээс 40-60% илүү шингэн хуримтлагддаг. Энэ нь таны цусны судсанд учрах даралтыг нэмэгдүүлэх бөгөөд шингэний хэрэгцээг улам нэмэгдүүлдэг. Хэрэв шингэн юм хангалттай уухгүй бол усгүйжилд ордог тул өдөрт найман аяга ус уухийг зөвлөдөг. Цусан дах сахарын хэмжээ буурах. Энэ нь жирэмсний үед сахарын болон уургийн хэрэгцээ өсдөгтэй холбоотой гарч ирдэг. Стресс ба санаа зовсон байдал. Жирэмсэн болсонтой холбоотойгоор гэр бүлийн харилцаанд болон санхүүгийн байдалд өөрчлөлт гардаг. Эдгээр нь ихэнх эмэгтэйчүүдэд санаа зовох үндсэн шалгаан болдог байна. Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болоод каффейн эсвэл сахар хэрэглэхээ болисноос болж толгой өвдөж болно. Эдгээрийг өмнө нь их хэрэглэдэг байсан бол гэнэт хэрэглэхээ болисноос аажим зогсоох нь үүнээс зайлсхийх арга болно. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ? Аль болох эм хэрэглэхгүйгээр дэглэм баримталж толгойн өвдөлтийг намдаах шаардлагатай. -ажил амралтын дэглэм зохицуулах -шингэн ууж хэрэглэх -тайван байж бясалгал хийж, тархи мэдрэлээ амраах -стресс болон мэдээлэлийн хэт ачаалалаас өөрийгөө холдуулах -кафейны төрлийн хэрэглээг багасгах -хэт их чихэрлэг хүнс шоколад амттан хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн толгой өвдөлт ихэвчлэн тенсион хэлбэрийн өвдөлт байдаг онцлогтой. Цаашид удаан үргэлжлэх өвдөлтийн хүч нэмэгдэх бол нарийн мэргэжлийн эмчид хандах нэмэлт шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай. Мөн бусад шалтгаанаар: -нойр дутуу байх -өлсөж, хоол холдох -сэтгэл гутрал депресст орох -цусны сахар багасах -усгүйжих -хэт ачаалалтай ажиллах зэрэгт толгой өвдөнө. Толгой өвдөлт намдаах эмийг аль болох урагт хоргүй эм сонгоно. Агаарт гарах, хүчилтөрөгчийн хангамж сайн, хээр хөдөө, ой модонд зугаалах, өвөл цагт эрүүл агаарт гарах нь нэн сайн. Жирэмсний 5 сартайгаас хойш жирэмсний хожуу хордлогоос ялгана. Мөн мигрень өвчнөөс ялгана. Мигрень үед: -толгой таллаж өвдөнө. -удаан хэдэн минутаас хэдэн цаг хүртэл өвдөнө. -дуу чимээ, гэрэл, орчны нөлөөнд өвдөлт улам нэмэгдэнэ. Мигрень үед мөн: -сайн унтаж амрана. -зөв эрүүл хооллоно. -шингэн сайн ууна. Мигрениэс урьдчилан сэргийлж, заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна шүү. Дураараа эм ууж хэрхэвч болохгүй шүү, цодгорууд минь. Цаашид цувралаар зөвлөгөө мэдээллүүд оруулах тул цахим хуудастайгаа ойрхон байхыг зөвлөж байна.

Хүүхдийнхээ дархлааг дэмжих улирал эхэллээ Хичээл сургуулийн улирал эхлэхтэй зэрэгцэж, хүүхдийнхээ дархлааг зайлшгүй дэмжих хэрэгтэй болдог билээ. Тэгвэл та энэ улиралд хэрхэн хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл мэндэд анхаарахаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дараахи зөвлөгөөг хадгалаад аваарай. 1. НОЙР Хүүхдийн нойр авах хугацааг зөв тооцож, нойрондоо ямар байгааг маш анзаарч байгаарай. Учир нь хүүхдийн наснаас хамааран өдөрт унтах цагийг тогтоосон байдаг тул насанд нь тохирох цагт заавал унтуулж сургаарай. -Сая төрсөн нярай- 22-23 цаг -2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг -4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг -8-10 насны хүүхэд-10-11 цаг -11-12 насны хүүхэд- 10 цаг 2. ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ ХООЛ Хүүхдийн эрүүл, өсөхөд хоногт авах шим тэжээлийг тооцсон шим тэжээлээр баялаг хооллолт нэн чухал юм. Ялангуяа ургац хураалтын энэ үед шинэ ногоогоор баяжуулсан төрөл бүрийн хоолоор жороо баяжуулж, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай. 3. ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, АГААР САЛХИНД ГАРАХ Өдөрт 30-60 минут идэвхитэй хөдөлгөөн хийснээр дархлааны системээ дэмжих бүрэн боломжтой. Тиймээс та хүүхдээ насанд нь тохирох спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд анхаарах хэрэгтэй. 4. НЭМЭЛТ АМИН ДЭМ ХЭРЭГЛЭХ Бид өдөр тутмын хэрэгцээт хоол хүнснээс авч чаддаггүй аминдэмүүдийг нэмэлтээр хэрэглэх нөхөх боломжтой билээ. Тиймээс шаардлагатай нэмэлт аминдэм нь хүүхдийн тархи болон биеийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг тул эмчийн заавраар тохирох нэмэлт витамин хэрэглэж болно.

Жирэмсний үед үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргууд: Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүлийнхэн бие биедээ халамжтай байж жирэмслэлтэд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй. Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд таатай нөлөөлнө. Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалын дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед их нөлөөтэй. Цэвэр агаарт явган зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх. Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан болон таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ. Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил тэжээл, амин дэмээр хангалттай баялаг байх нь чухал. Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох, бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.

Юун түрүүнд баяр хүргэе! Хүүхэдтэй болж, үр удмаа залгуулна гэдэг энэ орчлонд мэдэрч болох хамгийн том аз жаргал гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Мэдээж ганц аз жаргал, баяр хөөр бус, том хариуцлага, амаргүй сорил, тэмцэл. Хүүхэд ийм тийм гэх, ийм үед ингэх хэрэгтэй гэхчлэн яриа байнга л сонсогддог, мэдээлэл хаа сайгүй байлаа ч яг эцэг эх болох үед яах учраа олохгүй тулгамдах нь бий. Санаа зоволтгүй, бид танд тусалъя. Энд бид шинэхэн эцэг эх бүрийн мэдэх ёстой бүхнийг нэгтгэн бэлтгэлээ. Хүүхдийн ой санамж 2-3 долоо хоногтойгоос нь эхлэн хөгждөг гэдгийг та мэдэх үү? 2-3 долоо хоногтой хүүхэд таны үнэрийг таньж эхэлнэ. ХҮҮХДҮҮД ЯАГААД ЭРТ УНТДАГ ВЭ Хүн шөнө унтаад, өдөр сэрүүн байдаг гэдгийг хүүхэд мэддэггүй. Иймд тэд 3-4 цаг унтаад, дундуур нь хооллох гэж сэрээд, буцаад унтаад өгдөг. Иймд тэд 3-4 цаг унтаад, дундуур нь хооллох гэж сэрээд буцаад унтаад өгдөг. Хүүхдийн тархи хөгжихийн хэрээр сониуч болж унтах нь багасдаг. Тэд орчинтойгоо танилцана. Ээж, аав нь тэдэнтэй ярилцана, ном уншиж өгнө.Тэгээд хүүхдүүд илүү удаан хугацаагаар сэрүүн байж аав ээж, асран хамгаалагч орчин тойронтойгоо харьцаж байгаад унтдаг болно. ХҮҮХДИЙН ТАРХИ ЭХИЙН ХЭВЛИЙД БАЙХДАА ХӨГЖДӨГ ҮҮ? Өнөөдрийн хүртэл сонгодог хөгжим сонсох нь хүүхдийг илүү ухаантай болгодог гэж итгэдэг байсан. Гэвч сонгодог хөгжим байсан хүүхэд илүү ухаантай болдог гэдэг нь батлагдаагүй. Гэхдээ бас муу нөлөө ч байхгүй. Хэрэв эх нь хөгжим сонсож тайвширдаг бол тухайн мэдрэмж хүүхдэд дамжиж хүүхэд бас тайван амгалан болно. Иймд ухаантай болохгүй ч хөгжим хүүхдэд өөр олон сайн нөлөөтэй. ХООЛ ТЭЖЭЭЛ ТАРХИНЫ ХӨГЖИЛД ХЭР НӨЛӨӨТЭЙ ВЭ? Хүүхэд шаардлагатай шим тэжээлээ эхийн сүүнээс авдаг. Иймд эхийн сүүгээр хооллох нь тун чухал. Зарим орнуудад хоол хүнсний аюулгүй байдал, чанар, төрөл зүйл муудсан нь хүүхдийн оюуны болон бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. ХҮҮХДИЙГ ЯАГААД ТЭВРЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Нярай хүүхэд гэлтгүй амьтны үр төлд хэн нэгний хүрэх мэдрэмж их чухал гэж эрдэмтэд нотолсон байдаг. Бид "имж эх асаргаа" гэж хүртэл ярьдаг шүү дээ.Энэ нь нярай хүүхдийг эхийнх нь биеэн дээр тавихыг хэлдэг. Ингэхэд эх, хүүхэд хоёр хоёулаа тайвширдаг. Иймд хэн нэгний хүрэх мэдрэмж олон ач холбогдолтой. ТА ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ИХ ХАРЬЦАХ ВЭ? Хүүхэд их сониуч байдаг. Тэд орчин тойрноо мэдэхийг хүсдэг. Тэдний хувьд бүх юм шинэ содон байдаг. Тиймээс эцэг эхчүүд орчинтойгоо танилцахад нь саад болж болохгүй. Харин аав ээж нь аюулгүй байдалд нь санаа тавих хэрэгтэй. Хүүхдийг хэт их хязгаарлах шаардлагагүй. Хүүхдэд дуу дуулж, ном уншиж өгч, цуг зугаалж мод, амьтан, машин, байшин зэргийг зааж өгөх гээд хүүхэд сургах олон арга байгаа. Хүүхэд таньж мэдэх шаардлагатай их олон зүйл байдаг тул хүүхдэдээ битгий саад болоорой. ХЭЛД ОРОХОД НЬ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ? Хүүхэд хэлд орохдоо "баба, гого" гэх мэт энгийн үг хэлж эхэлдэг. Аав, ээж яриаг нь дуурайж, цуг ярьж дэмжиж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг юмыг дагах дуртай байдаг. Иймд нэг дууг нь давтаж дуулах, нэг номыг нь олон удаа уншиж өгвөл хүүхэд хэл яриаг ойлгож эхэлдэг. Залуу ээж, аавууд байнга хүүхэдтэйгээ ярьж, хүүхдэдээ дуу дуулж өгдөг байх хэрэгтэй. Гэхдээ хүүхдэдээ ярьх боломж олгож, ээлжлэн ярилцах хэрэгтэй. Хүүхэд нэг юм хэлэхэд аав, ээж нь эргүүлээд нэг юм хэлдэг аргыг хэрэгжүүлж болно. Хүүхдийнхээ хэлсэн үгийг давтаж хэлэх нь чухал. Хүүхдийн бага насанд хамгийн их хэрэгтэй зүйл бол хайр халамж, анхаарал. Аав ээжүүд хүүхдэдээ бүрэн анхаарал хандуулдаг байх нь чухал. Аав ээж бол хүүхдийн хамгийн анхны багш. Аав ээж нь дуу дуулж, ном уншиж, юм ярьж өгөх нь хүүхдэд шинэ мэдлэг, мэдээлэл болдог. Тэр хэрээр хүүхдийн тархи хөгждөг. Ингэж эрт үед нь юм зааж сургах нь цаашдын сурч мэдэх үндэс суурийг нь тавьж өгдөг. Ээж аав нь хүүхдэдээ багаас нь анхаарал тавьж чадвал хүүхдийн тархи илүү хөгжиж, бидний хүүхдээсээ хүсэж хүлээгээд байгаа амжилт, сайн сайхан бүхэнд хүрч чадна.

ХАНИАД, ТОМУУНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛХАМ Улирал солигдох үед хүүхдүүд төдийгүй томчууд ч ханиад, томуу тусах нь элбэг. Томуугийн вакцин Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Тухайн улиралд ямар вирус дэгдэх вэ гэдгийг ДЭМБ-аас судлаад жил бүр томуугийн вакцин гаргадаг юм. Вакцин хийлгэвэл огт ханиад хүрэхгүй гэсэн ойлголт эцэг эхчүүдийн дунд байдаг. Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа 200 гаруй төрлийн вирус байдаг учраас томуугийн вакцин 100 хувь томуугаас сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээ хийх Судалгаагаар 50-60 хувийн чийгшилтэй байхад вирус харьцангуй тэсвэр муутай, харин эсрэгээрээ хуурай агаарт тэсвэртэй. Тиймээс өвлийн улиралд томуугийн өвчлөл их байдаг байх нь. Гэрийн орчныг маш сайн чийгшүүлж, чийгтэй цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй. Ингэхдээ ариутгагч хлорамин, гэр ахуйн ариутгалын бодис тохирсон хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Агаарын солилцоо 2-4 цаг тутамд агаарын солилцоо хийж байгаарай. Тасалгааны нөхцөлд вирус 2-9 цаг тэсвэртэй байдаг учраас өрөөний агааржуулалтыг ийм хугацаанд сэлгэж байх хэрэгтэй. Нойр Хүүхдийг маш сайн унтуулж, амрааж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвшээрэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг. Хамар их чухал эрхтэн Гаднын биетийг шүүнэ, бүлээсгэж, уушгинд дамжуулна, агаар ч чийглэж өгнө. Тиймээс хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Хамар битүү байвал амаараа амьсгалж, хоолой өвдөх шалтгаан болдог. Дээрээс нь хүүхдээ ханиад хүргэхгүй байя гэвэл эцэг эх асран хамгаалагчид орой ирээд амаа зайлдаг, өөрсдийнхөө дархлааг сайн дэмжиж ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Хөхөөр хооллолтыг дэмжих хэрэгтэй. Эхийн сүү тэр чигтээ дархлаа. Угж эхийн сүүг орлож чадахгүй.

ХҮҮХДИЙНХЭЭ ААШИЙГ ОЛОХГҮЙ Л БАЙНА УУ? Нярай хүүхэд гэдэг томчууд шиг яг юу нь яаж хаанаа өвдөж байгааг илэрхийлж чаддаггүй учир бид хэсэгтээ л самгарддаг шүү дээ. Иймэрхүү тавгүйтэл нярай хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг бөгөөд ихэвчлэн оройн 6 цагаас шөнө дундын хооронд элбэг тохиолддог. Гэвч ихэнх нярайд энэ байдал төдийлөн удаан үргэлжлэхгүй бөгөөд амьдралын эхний зургаан долоо хоногт өдөрт дунджаар гурван цаг орчим хугацаанд уйлдаг байснаа уйлах нь аажмаар багасаж гурав дөрвөн сартайдаа өдөрт дунджаар нэгээс хоёр цаг уйлдаг болно. Нярай хүүхэд иймэрхүү байлалтайгаар уйлж харин өдрийн бусад цагуудад харьцангуй тайван байх нь хэвийн үзэгдэл бөгөөд төдийлөн санаа зовох шинж биш юм. Харин хүүхдийн тань энэ уйлалт зогсохгүй эрчимжиж, өдөр шөнийн аль ч цагт удаан хугацааны турш үргэлжилж байвал энэ нь нярайн колик буюу нярайн шалтгаангүй уйлах шинж байж болох талтай. Нярай шалтгаангүй уйлах хэмээх энэхүү тавгүй байдал нь дунджаар таван нярай тутмын нэгд нь тохиолддог бөгөөд ихэвчлэн амьдралын хоёр дахь долоо хоногоос дөрөв дэх долоо хоногийн хооронд үүсдэг. Энэ үедээ хүүхэд тайван биш чангаар орилон уйлах ба зарим нярай хөлөө нугалж тэнийлгэн тийчгэнэх маягтай хөдөлгөнө. Мөн гэдэс нь цардайн дүүрч болох бөгөөд заримдаа унгаж байдаг. Энэхүү нярайн колик шинжтэй хүүхэд өдрийн аль ч цагт уйлж болох ба орой үдшээр улам илүү уйлна. Энэ шинж нь нярай хүүхэд маань аливаа цочролд ер бусын мэдрэг эсвэл өөрийн мэдрэлийн тогтолцоогоо хянаж зохицуулах чадваргүйн улмаас илэрдэг хэмээн үздэг. НЯРАЙН КОЛИКИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ? Хэрэв хүүхэд хөхөөр хооллож байгаа бол түүнийг цээжиндээ зөв наалдсан эсэхийг нь шалгаж, хүссэн хугацаанд нь хөхөө хөхөхийг зөвшөөрөх хэрэгтэй Ээжүүд гэдэс дотор хий үүсгэдэг бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээс хасах хэрэгтэй. Үүнд: байцаа, вандуй, эрдэнэ шиш, өргөст хэмх, чинжүү, сонгино, усан үзэм, банана, бяслаг, гэрийн бяслаг болон бусад. Хүүхдэд зориулсан массаж хийх. Массажийг цагийн зүүний дагуу (гэдэсний дагуу) хүйсийн эргэн тойронд хөнгөн дугуй хөдөлгөөнөөр хийдэг. Хүүхэд эхийнхээ халуун дулааныг мэдэрч илүү сайн тайвширдаг.

Таны сарын тэмдэг хэт өвдөлттэй ирдэг үү? Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж өвдөх, зарим эмэгтэйчүүдэд нуруу өвдөх зовуурь илэрдэг. Сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Тиймээс хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг. Дисменорреа гэж юу вэ? Дисменорреа гэдэг нь ямар нэг оношлогдох өвчний шалтгаангүйгээр сарын тэмдэг ирэхтэй холбоотойгоор булчин чангарч, хэвлийн доод хэсгээр өвдөх ба дахидаг эмгэг юм. Умайн гөлгөр булчингууд агших болон амрах зорилгоор дотоод ханаа дагуулж шингэн ялгаруулдаг. Уг агшилт нь сарын тэмдгийн өвдөлтийг үүсгэдэг. Хэрэв биед простагландины хэмжээ өндөр байгаа бол сарын тэмдгийн өвдөлтийн шинж тэмдэг ажиглагдах магадлал өндөр байдаг байна. Дисменорреа өвчнийг хоёр төрөлд хувааж үздэг. Анхдагч дисменория нь дотор муухайрах, нурууны өвдөлт, ядаргаа зэргээс өөр аюултай асуудал үүсгэхгүй. Харин хоёрдогч дисменория нь гадуур жирэмслэлт болон умайн хүндрэлийн олон асуудал үүсгэж болзошгүй. Түүнчлэн сарын тэмдгийн өвдөлтөд өөр хүчин зүйлүүд ч нөлөөлөх боломжтой. Үүнд: -Сарын тэмдгийн тогтмол бус мөчлөг -Сарын тэмдгийн их хэмжээний цус алдалт -Тамхи татах -Согтууруулах ундаа Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах үр дүнтэй арга: Заримдаа сарын тэмдгийн өмнө толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Шалтгаан нь цусан дахь тестостероны огцом нэмэгдсэнтэй холбоотой. Сарын тэмдгийн өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвдөлтийг багасгах боломжтой. Гэрийн нөхцөлд өвдөж буй хэсэгтээ халуун, бүлээн жин тавих, халуун усанд хэвтэх, бүлээн ус уух болон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зовуурийг бууруулдаг. Мөн иллэг хийх, үр тариа ,жимс болон хүнсний ногоо түлхүү идэж хөнгөн хооллох хэрэгтэй. Сарын тэмдгийн үед давс, сахар, согтууруулах ундаа, кофейн агуулсан зүйлсийг хэрэглэхийг хориглоно. Нэмэлтээр витамин B6, кальци, магни бэлдмэлийг уух боломжтой. Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай: - Их хэмжээний цус алдах - Халуурч, аарц нуруугаар хатгуулах - Сарын тэмдгийн мөчлөг алдагдаж удаан ирэхгүй байх - Өвдөлт сарын тэмдэг дууссан үед ч удаан хугацаанд илрэх Манай эмнэлэг бүх төрлийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, эхо, оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Хүүхдийнхээ анхны вакциныг хийлгэх нь олон эцэг эхчүүдэд ихээхэн түгшүүр төрүүлдэг боловч үүнийг өөртөө болон нялх хүүхдэд стрессгүй болгох аргууд байдаг. Хүүхдийн вакцины ач холбогдол, эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг асуултанд хариулт өгөхөөр бэлдлээ. Бичээч би өөрөө ээж хүний хувьд хүүхдэдээ вакцин хийлгэх нь аав, ээжүүдийн санааг зовоодог асуудлын нэг гэдгийг сайн мэднэ. Хүү, охиноо яаж зүүгээр хатгуулах билээ, өвтгөхгүй юм сан, яах билээ гэж бид түгшиж сандардаг. Гэтэл үүнийг эергээр даван туулах олон аргууд байдаг. Та хүүхдээ вакцины үед хэрхэн тайван байлгах вэ? Аав ээж нар өөрсдөө түгшиж сандрах нь хүүхдийнхээ тайван байдлыг алдагдуулж нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Юуны түрүүнд ээж, аав та өөрөө гүнзгий амьсгалж тайван байх хэрэгтэй. Аав, ээж нь тайван байвал хүүхэд ч бас тайван байна. Урьдчилан сэргийлэх тарилгын үед хүүхдэд өвдөлтийг аль болох бага мэдрүүлэхийн тулд тариулсан хэсэг газарт нь өвдөлт намдаах тос түрхэх эсвэл хөхөө хөхүүлж болно. Түүнчлэн тарилгын үед хүүхдийн анхаарлыг сарниулахын тулд зурагтай ном үзүүлэх, хөөсөн бөмбөлөг үлээх зэргийг хийж болно. Яагаад аав, ээж нар вакцинд хамруулахад итгэлтэй байх ёстой вэ? Аав, ээж нар дархлаажуулалтын талаар олон таагүй зүйл сонссон байдаг. Магадгүй тэд интернэтээс, найз нөхдөөсөө таагүй мэдээлэл авдаг байх. Дархлаажуулалт нь хүүхдэд аюулгүй, халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон судалгаа, баримт нотолж байгаа тул ээж, аав нар энэ талаар санаа зовох хэрэггүй гэдгийг би итгэлтэй хэлмээр байна. Дархлаажуулалт хийж буй эрүүл мэндийн ажилтнууд таны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байгаад та эргэлзэх хэрэггүй. Вакцин хэрхэн үйлчилдэг вэ? Вакцин нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж халдварт өвчний үүсгэгч хүний биед орж ирэх тохиолдолд болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. Халдварт өвчний үүсгэгчийн хэд дахин сулруулсан хувилбарыг хүний биед тарьснаар тухайн хүний дархлааны тогтолцоо бэхжиж ирээдүйд халдварлах өвчин үүсгэгч вирус, бактерийг эсэргүүцэх чадвартай болно. Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулснаар тэдний бие махбод халдвар үүсгэгчийг эсэргүүцэж, устгах чадвартай болдог. Хүүхдийг яагаад бага насанд нь вакцинд хамруулж дархлаажуулдаг вэ? Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. Вакциныг товлосон хугацаанд хийснээр хүүхдийн биед дархлаа үүсэж өвчлөлөөс сэргийлнэ. Хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдвар авсан тохиолдолд хүүхэд хүндрэх нөхцөл болдог. Вакцин хэр найдвартай вэ? Дархлаажуулалтын товлолд багтсан вакцинуудыг сайтар шинжлэн судалж хүн амд хэрэглэх аюулгүй байдлыг тооцож хангахын зэрэгцээ тарилгын үйлчлэлийг тандах нарийн журам, тогтолцоотой байдаг. Вакцины орц найрлагыг шинжлэн судалж хүүхдийн биед аливаа сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаж тогтоосон байдаг. Вакцины орц нь бидний эргэн тойронд байдаг төдийгүй уг тарилгад маш бага хэмжээгээр ордог. Хүүхэд төрсөн цагаасаа олон тооны бактеритай нүүр тулдаг тул вакцинд орж буй багахан хэмжээтэй бактери нь тэдгээрийн нэг хэсэг болдог тул хүүхдийн дархлааны тогтолцоог ачаалдаггүй юм. Иймээс вакцин нь хүүхдэд аюулгүй гэдэгт итгэж болно. Вакцины нийтлэг гаж нөлөө юу вэ? Хүүхдэд вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө нь маш бага байдаг ба хүүхэд вакцин хийлгэсний дараа үргэлжлүүлэн цэцэрлэг, сургуульдаа явах боломжтой. Тухайлбал бага зэргийн халуурах, тариулсан хэсэг газар улайх, хөндүүрлэх гэх зэрэг байж болно. Эдгээрийг эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд зохицуулах, аргалах боломжтой. Эдгээр бага зэргийн гаж нөлөө нь 12-24 цагийн дотор арилдаг бөгөөд удаан хугацааны асуудал үүсэхгүй. Вакциныг яагаад товлосон хугацаанд хийдэг вэ? Вакциныг хүүхдэд хэзээ хийх вэ, хүүхэд хэзээ ямар үед өвчинд илүү өртөмтгий байх вэ гэдгийг эрдэмтэд сайтар судалсан байдаг тул тарилга болон дархлаажуулалтыг товлолын дагуу хийдэг. Зарим улс оронд элбэг тохиолддог халдваруудаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдэд тухайн орны орчин нөхцөлд нийцсэн товлолын дагуу урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулна. Ингэснээр нийтлэг тохиолддог халдваруудаас хүүхдийг хамгаалах боломжтой болдог.

ХҮҮХДИЙН 15 ХУВЬ НЬ ХАРШИЛТАЙ БАЙНА Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартай байдаг аж. Түүнээс гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг судлаачид тогтоосон байна. Гэр доторхи тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор /шарилжны/ хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөнгүй. Саяхан гэхэд улиасны үр хийсч, хөвөн шиг цагаан зүйл хамар руу орж түүнээс болж айхтар харшил өгсөн. Бидний идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн химийн ямар нэгэн элемент агуулж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшдаг бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт 10 жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байна. Нийт насанд хүрэгчдийн таван хувь, хүүхдийн 15 хувь нь харшилтай гэсэн тооцоо хийжээ. ХАРШИЛТАЙ ЭСЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД Харшлын үед дархлааны хариу үйлчлэл харшил үүсгэгч бодисыг эсэргүүцдэг. Загатнах, хавдах, булчингаар татах, залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг шинж тэмдгүүд харшлын үед илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүд нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг. -Нийтлэг харшлын өвчнүүд цэцгийн тоосноос, сул шорооноос, гэрийн тэжээвэр амьтдын хагнаас, тоосноос үүдэлтэй байдаг. -Мөн хоолны болон эмийн харшлууд нь нийтлэг тохиолддог. -Шавьжинд хазуулах, үнэт эдлэл, энгэсэг, халуун ногоо болон бусад зүйлээс болж харшлын үйлчлэл үүсэх нь ч бий. -Зарим хүмүүс халуун хүйтний, нарны болон бусад гадаад орчны нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдлээс үлдсэн харшилтай байдаг. - Заримдаа үрэлтээс болон харшлын шинж тэмдгүүд илрэх нь ч бий. -Өвөрмөц харшлууд гэр бүлийн хүмүүсээс дамждаггүй ч эцэг эх тань хоёулаа харшилтай байх магадлалтай бол, таны ээж тань харшилтай бол түүнийг тусах магадлал улам их байна.

Мөөгөнцрийн халдвар гэж юу вэ? Жирэмсэн үед эстроген дааврын түвшин ихэссэний улмаас үтрээ илүүдэл хэмжээний гликоген ялгаруулдаг нь мөөгөнцөр өсөж үржих таатай нөхцөл болдог. Мөөгөнцөр бол үтрээний халдварын нэг төрөл бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Хэрэв та удаан хугацаанд эсвэл олон удаа антибиотик хэрэглэж байсан бол мөөгөнцрийн халдварт өртөх эрсдэл илүү өндөр байх болно. Учир нь антибиотик өвчин үүсгэгч бактериудаас гадна үтрээний хэвийн орчныг хадгалах үүрэгтэй бичил биетүүдийг устгадаг. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Жирэмсэн үед мөөгөнцрийн халдварын шинж тэмдэг илэрч эмчилгээ хийх хүртэл даамжирч болохоос гадна зарим тохиолдолд өөрөө намжиж далд хэлбэрт орох нь ч бий. Мөөгөнцрийн халдварын шинж тэмдгүүд: -Үтрээ болон бэлгийн уруул загатнах, эмзэг, хөндүүр болж улайх зэрэг шинж илэрнэ -Үтрээний шүүрэл өөрчлөгдөж үнэргүй, цайвар өнгөтэй, цөцгий шиг өтгөн ялгадас гарна -Бэлгийн харьцааны үед өвдөлт, таагүй мэдрэмж төрнө -Шээх үед бэлэг эрхтэн цочирч хорсоно. (үрэвсэлтэй хэсэгт шээс хүрснээс болж) Мөөгөнцрийн халдвар урагт нөлөөлдөг үү Мөөгөнцрийн халдвар ургийн өсөлт хөгжилтөд нөлөөлдөггүй. Харин төрөх үед урагт халдаж болно. Хэрэв хүүхдэд халдаж цаашид даамжирвал хүүхдийн амыг өвчлүүлэх бөгөөд үүнийг ам гэмтэх гэж нэрлэдэг. Ам гэмтэх үед хүүхдийн амны хөндийд цагаан өнгийн толбо гардаг бөгөөд зарим үед хэлэн дээр гарч болно. Хэдийгээр мөөгөнцрийн халдвар урагт нөлөөлөхгүй ч мөөгөнцрийн эсрэг төрөл бүрийн эмчилгээ /үтрээний лаа, цацлага зэрэг/ болон бусад антибиотик эмчилгээ нь сөргөөр нөлөөлж байдаг. Жирэмсэн үед үтрээний мөөгөнцрийг эмчлэхдээ эм хэрэглэх нь сөрөг нөлөөтэй тул эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй натурал бүтээгдэхүүн хэрэглэх, дархлааны тогтолцоог тэнцвэртэй байлгах нь хамгийн чухал юм. Хэрэв танд мөөгөнцрийн халдвар байж магадгүй бол яах вэ Ихэнх эмэгтэйчүүд өөрсдөө тааж эмчилгээ хийснээс болж халдварыг бүрэн эмчлэх боломжоо алдаж архаг хэлбэрт оруулдаг тул оновчтой эмчилгээг хийлгэхийн тулд мэргэжлийн эмчид хандаарай

Монголын өвөл бол ханиад томууны дэгдэлт, утаа зэрэг шалтгаануудын улмаас хүүхдэд хамгийн ээлгүй улирал юм. Өвлийн улиралд цэцэрлэгийн нэг ангид сурдаг хүүхдүүдийн ирц 50% болж буурдаг шалтгаан юу болохыг та бодож үзэж байсан уу? Яагаад тэдний тал нь л ханиадаар ахин дахин өвчилж, халдварт илүү өртөмтгий байхад үлдсэн хэсэг хүүхдүүд харьцангуй дархлаа сайтай байдаг вэ? Олон сарын турш үргэлжилдэг өвлийн улирлыг угтуулан буюу намар цагт хүүхдийнхээ дархлааг дэмжих нь өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой чухал үе байдаг байна. Ихэнхи эцэг эхчүүд үүнийг мэддэг боловч урьдчилан анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлдэг нь цөөн боловч энэ тоо нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Хүүхдийн дархлаанд хамгийн чухал зүйлсийг дурдвал зөв нойрны дэглэм, эрүүл хооллолт, цэвэр агаараар хангалттай амьсгалах зэрэг олон хүчин зүйлийг нэрлэж болно. Гэвч эдгээрээс гадна шаардлагатай амин дэм эрдэс бодисын хэрэгцээгээ энгийн хялбар аргаар шийдэх боломжууд бас бий. НАР БУЦАХ ТУЛ Д ВИТАМИН ДУТАГДАЛ ҮҮСЭХ НЭГ НӨХЦӨЛ БОЛНО Манай улсын хувьд экватороос хол байрладаг тул зуны гурван сард нарлаг дулаан өдрүүд үргэлжилдэг. Түүнчлэн олон улсад зөвлөгдсөн тунг эмчийн зааврын дагуу нэмэгдүүлэн зөвлөснөөр д витамины хэрэгцээгээ нөхөх нь олонтаа тохиолддог. ГЭДСЭН ДЭХ АШИГТАЙ БАКТЕРИЙН НЭМЭГДҮҮЛСНЭЭР ДАРХЛААГ ДЭМЖИХ Дархлалын системд онцгой байр суурь эзлэх болсон гэдэсний ашигтай бактер буюу пробиотикийн тухай сүүлийн үед ихэд яригдах болсон билээ. Дархлаа тогтолцооноос гадна өтгөн хатаж суулгах, харшил дерматитийн үед сонгомлоор нөлөө үзүүлдэг тул олон асуудлыг нэг дор шийдэж чадах давуу талтай. ДАРХЛААНЫ САЛШГҮЙ ХАМТРАГЧ ВИТАМИН С Хамгийн их судлагдсан, хамгийн их танигдсан энэ витамины хүүхдэд тохиромжтой өдрийн тун 500мг байдаг. Гэхдээ хэтрүүлж буюу хэт удаан хугацаанд хэрэглэх нь илүүдэл үүсгэж бөөрөнд чулуу болж хуримтлагдах эрсдэл бий тул ухаалгаар хэрэглэх хэрэгтэй. Бид өдөр бүр таны хүүхдэд тохирох эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Та мэргэжлийн эмчээс гэр бүлийнхээ эрүүл мэндийн зөвлөгөө авч эрсдлээс хайртай бүхнээ хамгаалаарай

Жирэмсэн үед дааврын өөрчлөлтөөс болж хамрын салст хөөж хамар битүүрэх, нусаа хүчтэй нийх үед хамраас цус гарах нь энгийн үзэгдэл юм. Мөн шүдээ угаах үед буйлнаас цус гарах нь элбэг. Хамраас цус гараад тогтохгүй бол эрхий болон долоовор хуруугаар хамраа ойролцоогоор 20-30 секунд чанга чимхэхэд цус хурдан тогтдог. Энэ үед С аминдэм хэрэглэх нь хамгийн шилмэл арга юм. Мөн хамрын хөндийг байнга чийглэг байлгах хэрэгтэй шүү. Хэрвээ таны хамар байнга битүүрээд байвал өрөөний чийгшил, агааржуулалтаа сайжруулж, хамрын амьсгалын дасгал хийгээд үзээрэй. Эдгээр үр дүнгээ өгөхгүй бол зөөлөн үйлчилгээтэй, хамар чийгшүүлэгч хамрын дусаалга хэрэглэж болно. Гэхдээ удаан хугацаагаар 1 төрлийн дусаалга хэрэглэх нь хамрын салт хатингарших, тухайн эмийн бодист дасал болж үйчилгээ сулрах талтайг санаарай. Жирэмсэн ээж та бяцхан үрийнхээ төлөө өөрийгөө хайрлаарай Гэхдээ энэ цус нь тогтохгүй удвал эмчид хандаарай.