
Жирэмсний үед үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргууд:
Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүлийнхэн бие биедээ халамжтай байж жирэмслэлтэд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй.
Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд таатай нөлөөлнө.
Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалын дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед их нөлөөтэй.
Цэвэр агаарт явган зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх.
Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан болон таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ.
Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил тэжээл, амин дэмээр хангалттай баялаг байх нь чухал.
Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох, бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.


