
Хүүхдийнхээ дархлааг дэмжих улирал эхэллээ
Хичээл сургуулийн улирал эхлэхтэй зэрэгцэж, хүүхдийнхээ дархлааг зайлшгүй дэмжих хэрэгтэй болдог билээ. Тэгвэл та энэ улиралд хэрхэн хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл мэндэд анхаарахаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дараахи зөвлөгөөг хадгалаад аваарай.
1. НОЙР
Хүүхдийн нойр авах хугацааг зөв тооцож, нойрондоо ямар байгааг маш анзаарч байгаарай. Учир нь хүүхдийн наснаас хамааран өдөрт унтах цагийг тогтоосон байдаг тул насанд нь тохирох цагт заавал унтуулж сургаарай.
-Сая төрсөн нярай- 22-23 цаг
-2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
-4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
-8-10 насны хүүхэд-10-11 цаг
-11-12 насны хүүхэд- 10 цаг
2. ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ ХООЛ
Хүүхдийн эрүүл, өсөхөд хоногт авах шим тэжээлийг тооцсон шим тэжээлээр баялаг хооллолт нэн чухал юм. Ялангуяа ургац хураалтын энэ үед шинэ ногоогоор баяжуулсан төрөл бүрийн хоолоор жороо баяжуулж, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай.
3. ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, АГААР САЛХИНД ГАРАХ
Өдөрт 30-60 минут идэвхитэй хөдөлгөөн хийснээр дархлааны системээ дэмжих бүрэн боломжтой. Тиймээс та хүүхдээ насанд нь тохирох спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд анхаарах хэрэгтэй.
4. НЭМЭЛТ АМИН ДЭМ ХЭРЭГЛЭХ
Бид өдөр тутмын хэрэгцээт хоол хүнснээс авч чаддаггүй аминдэмүүдийг нэмэлтээр хэрэглэх нөхөх боломжтой билээ. Тиймээс шаардлагатай нэмэлт аминдэм нь хүүхдийн тархи болон биеийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг тул эмчийн заавраар тохирох нэмэлт витамин хэрэглэж болно.


