Medixmedix.mn
НүүрЭмнэлгүүдЖин хасахЗөвлөгөөНэгдэх
Нэвтрэх
Гоо Мед эмнэлэг
Гоо Мед эмнэлэг
НүүрЭмч нарСувилагчидҮйлчилгээЗөвлөгөөБидний тухай
Цаг захиалах
Гоо Мед эмнэлэг
Гоо Мед эмнэлэг

Эмэгтэйчүүд, хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор эмч нар үзлэг эмчилгээ хийнэ.

Холбоос

  • Нүүр хуудас
  • Эмч нар
  • Үйлчилгээ
  • Зөвлөгөө
  • Бидний тухай

Холбоо барих

  • Хан уул дүүрэг, 15 хороо, Рапид харш хотхон, 5а байр , 17011

    Хан-Уул, Улаанбаатар

  • 77086868

Байршил

© 2026 Гоо Мед эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Өвлийн улиралд ямар витамин хэрэглэх хэрэгтэй вэ?
Бүх зөвлөгөө
Гоо Мед эмнэлэг

Өвлийн улиралд ямар витамин хэрэглэх хэрэгтэй вэ?

2026.04.28

Монголын өвөл бол ханиад томууны дэгдэлт, утаа зэрэг шалтгаануудын улмаас хүүхдэд хамгийн ээлгүй улирал юм. Өвлийн улиралд цэцэрлэгийн нэг ангид сурдаг хүүхдүүдийн ирц 50% болж буурдаг шалтгаан юу болохыг та бодож үзэж байсан уу?

Яагаад тэдний тал нь л ханиадаар ахин дахин өвчилж, халдварт илүү өртөмтгий байхад үлдсэн хэсэг хүүхдүүд харьцангуй дархлаа сайтай байдаг вэ?

Олон сарын турш үргэлжилдэг өвлийн улирлыг угтуулан буюу намар цагт хүүхдийнхээ дархлааг дэмжих нь өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой чухал үе байдаг байна. Ихэнхи эцэг эхчүүд үүнийг мэддэг боловч урьдчилан анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлдэг нь цөөн боловч энэ тоо нэмэгдсээр байгаа нь сайшаалтай.

Хүүхдийн дархлаанд хамгийн чухал зүйлсийг дурдвал зөв нойрны дэглэм, эрүүл хооллолт, цэвэр агаараар хангалттай амьсгалах зэрэг олон хүчин зүйлийг нэрлэж болно. Гэвч эдгээрээс гадна шаардлагатай амин дэм эрдэс бодисын хэрэгцээгээ энгийн хялбар аргаар шийдэх боломжууд бас бий.

НАР БУЦАХ ТУЛ Д ВИТАМИН ДУТАГДАЛ ҮҮСЭХ НЭГ НӨХЦӨЛ БОЛНО

Манай улсын хувьд экватороос хол байрладаг тул зуны гурван сард нарлаг дулаан өдрүүд үргэлжилдэг. Түүнчлэн олон улсад зөвлөгдсөн тунг эмчийн зааврын дагуу нэмэгдүүлэн зөвлөснөөр д витамины хэрэгцээгээ нөхөх нь олонтаа тохиолддог.

ГЭДСЭН ДЭХ АШИГТАЙ БАКТЕРИЙН НЭМЭГДҮҮЛСНЭЭР ДАРХЛААГ ДЭМЖИХ

Дархлалын системд онцгой байр суурь эзлэх болсон гэдэсний ашигтай бактер буюу пробиотикийн тухай сүүлийн үед ихэд яригдах болсон билээ. Дархлаа тогтолцооноос гадна өтгөн хатаж суулгах, харшил дерматитийн үед сонгомлоор нөлөө үзүүлдэг тул олон асуудлыг нэг дор шийдэж чадах давуу талтай.

ДАРХЛААНЫ САЛШГҮЙ ХАМТРАГЧ ВИТАМИН С

Хамгийн их судлагдсан, хамгийн их танигдсан энэ витамины хүүхдэд тохиромжтой өдрийн тун 500мг байдаг. Гэхдээ хэтрүүлж буюу хэт удаан хугацаанд хэрэглэх нь илүүдэл үүсгэж бөөрөнд чулуу болж хуримтлагдах эрсдэл бий тул ухаалгаар хэрэглэх хэрэгтэй.

Бид өдөр бүр таны хүүхдэд тохирох эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Та мэргэжлийн эмчээс гэр бүлийнхээ эрүүл мэндийн зөвлөгөө авч эрсдлээс хайртай бүхнээ хамгаалаарай

Гоо Мед эмнэлэг-н бусад зөвлөгөө

ЖИРЭМСЭН БОЛСНООС ХОЙШ ТОЛГОЙ ИХ ӨВДӨЖ БАЙНА УУ
Гоо Мед эмнэлэг

ЖИРЭМСЭН БОЛСНООС ХОЙШ ТОЛГОЙ ИХ ӨВДӨЖ БАЙНА УУ

Жирэмсэн болонгуут эхний 3 сард жирэмсэн эхийн бие махбодод гарч байгаа дааврын өөрчлөлт, эргэлдэх цусны хэмжээ ихсэх, бие организмын дасан зохицлын процесс, мэдрэлийн системд гарч байгаа өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор толгой өвдөх нь элбэг байдаг. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн шалтгаанууд Жирэмсний эрт үед дааврийн олон янзын өөрчлөлтүүд гардаг. Эстроген болон хорионы гонадотропин дааврын түвшин нэмэгддэг нь жирэмсний эрт үеийн толгой өвдөлтийн шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уух үед толгой өвдөх шинж тэмдэг илэрч болдог бөгөөд ийм хүмүүст жирэмсний эхний хэдэн сард энэ шинж тэмдэг илүү тод илрэх хандлагатай байдаг. Хангалттай амарч чадахгүй байх нь толгой өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. Орой унтахын өмнө халуун сүү уух, намуун аятай хөгжим сонсох нь амралт болон амархан унтахад тус болдог. Жирэмсэн үед цусны эргэлтийн олон өөрчлөлт гардаг. Жирэмсний дунд үе болоход таны биед жирэмсэн биш байсан үеийнхээс 40-60% илүү шингэн хуримтлагддаг. Энэ нь таны цусны судсанд учрах даралтыг нэмэгдүүлэх бөгөөд шингэний хэрэгцээг улам нэмэгдүүлдэг. Хэрэв шингэн юм хангалттай уухгүй бол усгүйжилд ордог тул өдөрт найман аяга ус уухийг зөвлөдөг. Цусан дах сахарын хэмжээ буурах. Энэ нь жирэмсний үед сахарын болон уургийн хэрэгцээ өсдөгтэй холбоотой гарч ирдэг. Стресс ба санаа зовсон байдал. Жирэмсэн болсонтой холбоотойгоор гэр бүлийн харилцаанд болон санхүүгийн байдалд өөрчлөлт гардаг. Эдгээр нь ихэнх эмэгтэйчүүдэд санаа зовох үндсэн шалгаан болдог байна. Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болоод каффейн эсвэл сахар хэрэглэхээ болисноос болж толгой өвдөж болно. Эдгээрийг өмнө нь их хэрэглэдэг байсан бол гэнэт хэрэглэхээ болисноос аажим зогсоох нь үүнээс зайлсхийх арга болно. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ? Аль болох эм хэрэглэхгүйгээр дэглэм баримталж толгойн өвдөлтийг намдаах шаардлагатай. -ажил амралтын дэглэм зохицуулах -шингэн ууж хэрэглэх -тайван байж бясалгал хийж, тархи мэдрэлээ амраах -стресс болон мэдээлэлийн хэт ачаалалаас өөрийгөө холдуулах -кафейны төрлийн хэрэглээг багасгах -хэт их чихэрлэг хүнс шоколад амттан хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн толгой өвдөлт ихэвчлэн тенсион хэлбэрийн өвдөлт байдаг онцлогтой. Цаашид удаан үргэлжлэх өвдөлтийн хүч нэмэгдэх бол нарийн мэргэжлийн эмчид хандах нэмэлт шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай. Мөн бусад шалтгаанаар: -нойр дутуу байх -өлсөж, хоол холдох -сэтгэл гутрал депресст орох -цусны сахар багасах -усгүйжих -хэт ачаалалтай ажиллах зэрэгт толгой өвдөнө. Толгой өвдөлт намдаах эмийг аль болох урагт хоргүй эм сонгоно. Агаарт гарах, хүчилтөрөгчийн хангамж сайн, хээр хөдөө, ой модонд зугаалах, өвөл цагт эрүүл агаарт гарах нь нэн сайн. Жирэмсний 5 сартайгаас хойш жирэмсний хожуу хордлогоос ялгана. Мөн мигрень өвчнөөс ялгана. Мигрень үед: -толгой таллаж өвдөнө. -удаан хэдэн минутаас хэдэн цаг хүртэл өвдөнө. -дуу чимээ, гэрэл, орчны нөлөөнд өвдөлт улам нэмэгдэнэ. Мигрень үед мөн: -сайн унтаж амрана. -зөв эрүүл хооллоно. -шингэн сайн ууна. Мигрениэс урьдчилан сэргийлж, заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна шүү. Дураараа эм ууж хэрхэвч болохгүй шүү, цодгорууд минь. Цаашид цувралаар зөвлөгөө мэдээллүүд оруулах тул цахим хуудастайгаа ойрхон байхыг зөвлөж байна.

Бүх зөвлөгөө руу буцах
Хуваалцах:
Дэлгэрэнгүй
Намрын улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?
Гоо Мед эмнэлэг

Намрын улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

Хүүхдийнхээ дархлааг дэмжих улирал эхэллээ Хичээл сургуулийн улирал эхлэхтэй зэрэгцэж, хүүхдийнхээ дархлааг зайлшгүй дэмжих хэрэгтэй болдог билээ. Тэгвэл та энэ улиралд хэрхэн хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл мэндэд анхаарахаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дараахи зөвлөгөөг хадгалаад аваарай. 1. НОЙР Хүүхдийн нойр авах хугацааг зөв тооцож, нойрондоо ямар байгааг маш анзаарч байгаарай. Учир нь хүүхдийн наснаас хамааран өдөрт унтах цагийг тогтоосон байдаг тул насанд нь тохирох цагт заавал унтуулж сургаарай. -Сая төрсөн нярай- 22-23 цаг -2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг -4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг -8-10 насны хүүхэд-10-11 цаг -11-12 насны хүүхэд- 10 цаг 2. ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ ХООЛ Хүүхдийн эрүүл, өсөхөд хоногт авах шим тэжээлийг тооцсон шим тэжээлээр баялаг хооллолт нэн чухал юм. Ялангуяа ургац хураалтын энэ үед шинэ ногоогоор баяжуулсан төрөл бүрийн хоолоор жороо баяжуулж, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай. 3. ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, АГААР САЛХИНД ГАРАХ Өдөрт 30-60 минут идэвхитэй хөдөлгөөн хийснээр дархлааны системээ дэмжих бүрэн боломжтой. Тиймээс та хүүхдээ насанд нь тохирох спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд анхаарах хэрэгтэй. 4. НЭМЭЛТ АМИН ДЭМ ХЭРЭГЛЭХ Бид өдөр тутмын хэрэгцээт хоол хүнснээс авч чаддаггүй аминдэмүүдийг нэмэлтээр хэрэглэх нөхөх боломжтой билээ. Тиймээс шаардлагатай нэмэлт аминдэм нь хүүхдийн тархи болон биеийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг тул эмчийн заавраар тохирох нэмэлт витамин хэрэглэж болно.

Дэлгэрэнгүй
Жирэмсэн үеийн хүндрэлээс сэргийлэх аргууд
Гоо Мед эмнэлэг

Жирэмсэн үеийн хүндрэлээс сэргийлэх аргууд

Жирэмсний үед үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргууд: Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүлийнхэн бие биедээ халамжтай байж жирэмслэлтэд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй. Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд таатай нөлөөлнө. Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалын дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед их нөлөөтэй. Цэвэр агаарт явган зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх. Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан болон таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ. Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил тэжээл, амин дэмээр хангалттай баялаг байх нь чухал. Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох, бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.

Дэлгэрэнгүй