
Хүүхдийн бие махбодын вирусийн эсрэг хамгаалалт султай байдаг нь тэдний дархлаа бүрэлдэх, хөгжих шатандаа байгаатай холбоотой аж. Хүн олонтой газар нь төрөл бүрийн вируст халдварын эх үүсвэр болох ба хэдий олон хүүхэд байна тэдний дунд өвдсөн хүүхэд байх магадлал төдий илүү. Мөн хүүхдийн дунд өөрөө өвддөггүй бусдад тараадаг халдвар тээгч бас байна. Анх удаа цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд гэнэт өөр орчинд, олон хүүхдүүд дунд орчихоор сэтгэлээр унаж, дархлаа нь сулардаг. Энэ нь ханиад томуу тусах шалтгааны нэг болдог байна. Энэ үед эхний хэдэн хоногуудад хүүхдийн дархлааг дэмжих витамин, бэлдмэл зэргийг хэрэглүүлэх хэрэгтэй. Бусад хүүхдүүдэд халдварлах эрсэлтэй учир ханиад бүрэн эдгэсний дараа цэцэрлэгт нь явуулах нь зүйтэй. Хүүхдийн халдварт өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? • Агаарт сайн гаргах • Тасалгааг сайн салхилуулж, агаарын солилцоог сайжруулах • Гэртээ хөл нүцгэн явах • Хүүхдийг хүүхэд цугласан газар аваачиж байх • Урьдчилан сэргийлэх тарилгын хуваарийг сайн мөрдөх • Хамрыг нь давсны уусмалаар угааж зайлж байх , ялангуяа цэцэрлэгээс ирэх, гарч орж ирмэгц • Хүүхдийг тэжээллэг, аминдэм сайтай хоолоор хооллох • Хангалттай найрлага, тун бүхий витамин уулгах хэрэгтэй. Манай эмнэлэг хүүхэд нярайн нарийн мэргэжлийн үзлэг зөвлөгөөг өдөр бүр хийж байна. Зөвлөгөө мэдээлэл авах утас: 7708-6868

Хүн бүрт зайлшгүй хэрэгтэй D аминдэмийн хамгийн ухаалаг хэрэглээ 1. Д аминдэм гэж юу вэ? Витамин D нь өөхөнд уусдаг витамин бөгөөд цусан дахь кальци, фосфорын түвшинг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй. Д аминдэм нь кальцийн шимэгдэлтийг сайжруулж, ясыг бэхжүүлж, хадгалахад тусалдаг. 2. Эргокальциферол ба холекальциферол уу? Хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд Д аминдэм хоёр үндсэн төрөл байдаг: эргокальциферол (витамин D2) ба холекальциферол (витамин D3). Эргокальциферол (витамин D2) нь Д аминдэмийн ургамлын хэлбэр бөгөөд ихэвчлэн мөөг, мөөгөнцрөөс гардаг. Ихэнх жороор олгодог витамин D бүтээгдэхүүн нь D2 витамин агуулдаг. Холекальциферол (витамин D3) нь нарны гэрэлд өртсөний дараа таны биед үйлдвэрлэдэг Д аминдэмийн төрөл юм. Байгалийн хувьд D3 витамин агуулсан хоол хүнс тийм ч их байдаггүй, гэхдээ хулд, майга зэрэг загас нь маш сайн эх үүсвэр юм. Ихэнх нэмэлтүүд нь ланолиноос D3 витаминаа авдаг боловч ургамлын гаралтай нэмэлтүүд түгээмэл болж байгаа тул зарим бүтээгдэхүүнд хагаас гаргаж авдаг.. Судалгаанаас үзэхэд D3 витамин нь цусан дахь Д аминдэмийн түвшинг нэмэгдүүлэхэд D2 витаминаас илүү сайн байдаг тул D3 витаминыг ихэвчлэн илүүд үздэг нэмэлт хэлбэр юм. 3. Та нарнаас Д витамин авч чадах уу? Д витаминыг заримдаа "нарны витамин" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь сайн шалтгаантай юм. Наранд хангалттай тусвал таны бие шаардлагатай бүх Д аминдэмийг бий болгож чадна. Гэсэн хэдий ч, хэрэв та нарны гэрэлд хангалттай тусдаггүй бол Д аминдэмийг хангалттай хэмжээгээр шингээж чадахгүй байж магадгүй. Хэрэв та Д аминдэмийн солилцоонд хүндрэлтэй байгаа эсвэл элэг, бөөрний үйл ажиллагаа буурсан бол мөн адил юм. Нарны туяанаас болж биед үүсдэг Д аминдэмийн хэмжээ нь нас, газарзүйн байршил, өдрийн цаг, утаа, нарнаас хамгаалах тос хэрэглэх зэргээс шалтгаалж өөр өөр байж болно. Нас ахих тусам арьс нарны гэрлээс Д аминдэмийг нийлэгжүүлэх чадвар буурдаг. Ахмад настнууд гэрт цагаа өнгөрөөх магадлал өндөр байдаг нь Д аминдэмийн үйлдвэрлэлд мөн адил сөргөөр нөлөөлдөг. Нарнаас гаргаж авах Д аминдэмийн хэмжээг тодорхойлоход байршил нь маш чухал юм. Түүнчлэн нарнаас хамгаалах тосыг хэрэглэх нь нарны туяанаас үүсэх Д аминдэмийн хэмжээг бууруулдаг. Мэргэжилтнүүд арьс болон эрүүл мэндээ нарны туяанаас хамгаалахын тулд нарнаас хамгаалах тосыг хэрэглэхийг зөвлөдөг ч SPF 8 ба түүнээс дээш хамгаалалттай нарнаас хамгаалах тос нь Д аминдэм үйлдвэрлэхэд шаардлагатай цацрагийн 90%-ийг хаадаг гэдгийг санаарай. 4. Д аминдэмийг хоол хүнснээс авч чадах уу? Д аминдэм нь маш цөөхөн хоолонд байгалиасаа агуулагддаг тул зөвхөн хоол хүнснээс хангалттай хэмжээний Д аминдэм авах нь хэцүү байдаг. Өөх тостой загас (хулд загас гэх мэт), элэг, өндөгний шар нь Д аминдэмийг байгалиасаа агуулдаг. Өглөөний цай, сүүг ихэвчлэн Д витаминаар нэмэлтээр баяжуулдаг. Баяжуулах үйл явц нь байгалийн гаралтай хоол хүнс, ундаанд Д аминдэм нэмэх процесс юм. Өдөр бүр нэг литр баяжуулсан сүү ууснаар 10 мкг (400 IU) витамин Д-г авах боломжтой. 5. Та Д аминдэмийг хангалттай авч байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Цусан дахь Д аминдэмийн оновчтой түвшин нь удаан хугацааны турш маргаантай сэдэв боловч ихэнх мэргэжилтнүүд дор хаяж 30 нг/мл-ийг зорьж байх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Хэрэв та өөрийн Д аминдэмийн түвшинг сонирхож байгаа эсвэл санаа зовж байгаа бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчтэйгээ ярилцахаа мартуузай ! Тэд D аминдэмийн түвшинг тодорхойлохын тулд энгийн цусны шинжилгээ захиалж болно. 6. Танд хэр хэмжээний витамин D хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд таны өдөрт хэр хэмжээний Д аминдэм хэрэгтэй байдаг талаар бүрэн санал нийлдэггүй. Одоогийн байдлаар Д аминдэмийн хэрэглэх зөвлөмж (RDA) нь наснаас хамааран өдөрт 15-20 мкг (600-800 IU) бөгөөд өдөрт хэрэглэх дээд хэмжээ нь 100 мкг (4,000 IU) байна. Гэсэн хэдий ч D витамины мэргэжилтнүүд RDA-ийг консерватив гэж үздэг бөгөөд ихэнх насанд хүрэгчдэд илүү өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Судалгаанаас үзэхэд 50 мкг (2,000 IU) болон 100 мкг (4,000 IU) хоорондох тун нь Д аминдэмийн эрүүл түвшинг хадгалахад аюулгүй бөгөөд үр дүнтэй байдаг. Илүүдэл жинтэй хүмүүс болон Д аминдэмийн солилцоонд нөлөөлдөг эм хэрэглэдэг, эсвэл Д аминдэмийг шингээхэд бэрхшээлтэй хүмүүст илүү их хэмжээний Д аминдэм шаардлагатай байдаг. Өдөр бүр хэр хэмжээний Д аминдэм хэрэгтэйг тодорхойлохын тулд эмчтэйгээ ярилцаж байгаарай. 7. Д аминдэм ясны эрүүл мэндэд яагаад чухал вэ? Ихэнх хүмүүс кальцийг ясны эрүүл мэндэд анхаардаг ч Д аминдэм ч бас бага зэрэг үнэлэгдэх ёстой. Мэдээжийн хэрэг, кальци нь ясыг бэхжүүлж, хадгалахад зайлшгүй шаардлагатай боловч D витамин нь таны биед кальцийг үр дүнтэй шингээхэд тусалдаг. Тиймээс тэд хамтдаа ажилладаг бөгөөд ясны эрүүл мэндийг сайжруулахын тулд танд зайлшгүй хэрэгтэй. Нас ахих тусам ясны масс аажмаар буурдаг. Энэ нь хэвийн үйл явц боловч кальци, Д аминдэм зэрэг ясны эрүүл мэндийн гол тэжээлийг хангалттай хэмжээгээр авах нь таны ясны бат бөх байдлыг хадгалж, олон жилийн турш идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд тусална.

Таны хүүхэд шалтгаангүй НҮДЭЭ анивчаад байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай Бага насны хүүхдүүдэд “тик” буюу татганаа өвчин зарим үед анивчих гэж ярьдаг уг мэдрэлийн эмгэг 3-7 насанд эхэлж, 8-12 насанд ихэсдэг. Харин 12 наснаас багасдаг гэдэг. Энэ эмгэгийн шалтгаан маш олон. Тухайлбал, нярай үедээ их уйлдаг, тайван бус, цочромтгой, нойр сэвэлзүүр, уйлахаараа ээрч хөхөрдөг байсан өөрөөр хэлбэл тархины даралттай төрсөн, мөн гэмтэл бэртэл авсан, эсвэл удамд нь нүдээ анивчдаг, хоолойгоо засдаг, нусаа татдаг, санаа алддаг хүн байсан гэх зэрэг олон шалтгаан бий. Харин сүүлийн үед компьютер гар утас, телевиз, хичээлийн ачаалал зэргээс хамаарч уг эмгэг үүсэж байна гэж судлаачид үзэж байна. Зарим тохиолдолд гайгүй болдог ч зарим тохиолдолд архагшин үлдэх явдал цөөнгүй. Эрдэмтэд 12-13 наснаас хойш гайгүй болно гэж үздэг тул нарийн эмчилгээ хийх шаардлагагүй хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, ачаалал, нойрыг зохицуулах, агаар салхинд гаргах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, сэтгэл заслын эмчилгээ нь уг эмгэгийг эмчлэх нэг арга юм. -Бага насны хүүхдүүдэд ”тик” буюу татганаа өвчин шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандах вэ- Өвчин эхлээд сар гаруй болоход архагшдаг. Архаг өвчнийг эмчлэхэд төвөгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ нүдээ анивчаад байхаар нүдний өвчтэй гээд нүдний эмнэлгээр, хоол ойгоо засахаар чих хамар хоолойн хий ханиалгахаар ханиад хүрсэн гээд бусад мэргэжлийн эмчээр явж цаг алддаг өвчнөө архагшуулдаг тал бий. “Тик” буюу татганаа өвчин нь мэдрэлийн эмгэг. Хэрэв хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд мэдрэлийн эмчид хандах ёстой. Эмчилгээг зөв хийхийн тулд эмчид үзүүлэх ёстой. Мэдрэлийн эмч үзээд өөр ямар нэгэн шалтгаан байна уу үгүй юу гэдгийг судална. Энэ өвчинг үйл ажиллагааны болон органик гаралтай гэж үздэг. Хэрэв үйл ажиллагааны гаралтай бол санаа зовох хэрэггүй, тухайн насандаа илрээд гайгүй болчихно. Харин органик гаралтай байх бол нэлээд түвэгтэй байх нь бий. Иймээс мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эмийн эмчилгээг эмч заана. Харин эцэг эхчүүд хүүхдээ тайван байлгах, нойр бүтэн байх, ачааллыг зохицуулах тал дээр анхаарах ёстой. Сүүлийн үед хүүхдүүд шөнийн 00:00 цагаас хойш унтаж байгаа. Мөн компьютер гар утас, телевизийг цаг нартай үзүүлэх шаардлагатай. Эдгээр зүйлийг шууд хорьж болохгүй. Хүүхдийн дуртай зүйлийг хорих нь стрессийн нэг хэлбэр, иймд хүүхэдтэйгээ харьцах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манай хүүхдийн эмч энэ талын эмгэгийн талаархи бүхий л зөвлөгөө эмчилгээг өгч үйлчилдэг билээ. Та хүүхэддээ дараахи шинж тэмдэг илэрвэл хүүхдийн мэдрэлийн эмчдээ даруй хандахыг зөвлөж байна. Танд эрүүл энхийг хүсье.

Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд өөртөө маш их анхаарал тавьдаг хэр нь төрсний дараа өөрийгөө мартчих нь элбэг. Гэтэл эх хүн хөхний сүүгээрээ маш их эрдэс бодис алдаж байдгийн зэрэгцээ урт хугацаанд дутуу нойртой явсны улмаас ядарч, бухимдаж эхэлдэг. Хэдийгээр дөнгөж төрсөн ээжүүдийн дунд энэ нь энгийн л үзэгдэл мэт санагдаж болох ч шаардлагатай эм бэлдмэл, витаминаа тогтмол ууж, сайн унтаж амарч, гэр бүлээсээ санаа зоволтгүй туслалцаа авч сурах чухал. Мөн дөнгөж төрсний дараа шавхраг 10 хоногийн дотор шавхагдаж дуусах ёстой ба үүнээс илүү урт хугацаагаар гарах, эсвэл ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд эмчийн үзлэгт зайлшгүй хамрагдах ёстойг анхаараарай. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МӨРДВӨЛ ЗОХИХ ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ Чанартай нойр: Эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал эрэгтэй хүнтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг нь тэдний нойрны асуудалтай шууд холбоотой. Хангалттай сайн унтаж амарсан хүний тархи сэргэг, сэтгэл санаа өөдрөг, бие эрч хүчтэй байдаг ба энэ нь олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол цөм гэдгийг мартаж болохгүй. Зөв арчилгаа: Эмэгтэй хүн бүр өдөр тутамдаа үтрээний зөв угаалга, зөв арчилгаанд анхаарах шаардлагатай. Учир нь үтрээний орчин эрүүл, цэвэр байж л умайн хүзүү, үрийн хоолой, өндгөвч эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Үтрээг өдөр тутамд бүлээн гоожуур усаар угаах, саван хэрэглэхгүй байх, эмчийн зааваргүйгээр олон төрлийн өнгө, үнэртэй лаа, цацлага гэх мэт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх (эдгээр нь үтрээний хэвийн орчныг алдагдуулж, нян бактери үржих нөхцөл бүрдүүлдэг) тал дээр анхаарах нь зүйтэй. Зохистой хооллолт: Жимс жимсгэнэ, навчит ногоо, саримс, цагаан гаа, сүү цагаан идээ, самар, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь Витамин A, B, C, E, D, K, кали, магни, цайр, антиоксидант гээд хүний биед хэрэгтэй бүхий л шим тэжээлийг агуулж байдаг. Эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд хамгийн ихээр өртдөг учраас зөвхөн жин нэмж, хасахын тулд бус сэтгэл ханамж, таашаал мэдрэхийн зэрэгцээ бие болоод сэтгэлзүйгээ эрүүл байлгахыг эрхэмлэж сурахыг зөвлөж байна. Дархлаагаа дэмжих: Дархлааны систем нь хүнийг өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаалах хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч гэж тодорхойлж болно. Харин дархлааны систем ажиллахгүй байх үед хүний биед нян бактери амжилттай нэвтэрч, олон төрлийн өвчлөл үүсгэх таатай нөхцөл бүрддэг. Тэгвэл дархлааны системээ сайтар ажиллуулахын тулд гэдсэн дэх ашигтай бактериа нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлсөө гадагшлуулах, хангалттай хугацаагаар чанартай нойр авах, зөв хооллох, мөн шаардлагатай вакцинуудад хамрагдаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах энгийн дүрмүүдийг мөрдөхөд л хангалттай юм. ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИД ТОГТМОЛ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? Таны биед ямар нэгэн зовуурь байгаа эсэхээс үл хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох нь үүсэж болох аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам. Тухайлбал, манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн тоо ихсэж, өвчилж буй нас нь улам залуужиж байна. Умайн хүзүү нь өөрөө дүлий эрхтэн учраас хавдар болсон ч ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй нь хурдан хүндрэх гол шалтгаан болдог. Тиймдээ ч дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт бичигдэж байна. Гэтэл ердөө үтрээний орчноо хэвийн, эсвэл хэвийн бус байгааг мэдэж авах нь энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний, чухал алхам бөгөөд үүнийг аль ч эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод толь тавиулж, үтрээний наацын шинжилгээ өгөхөд л мэдэх боломжтой байдаг. Ийм л учраас тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж сурах нь өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой дадал мөн.

Хөгжингүй орнуудад дөнгөж төрсөн нярай бүрт урьдчилан сэргийлэх зорилгоор зулайн эхо (хэт авиан шинжилгээ) хийдэг. Нярай бүрийг зулайн эход харснаар ирээдүйд учирч болох эрсдлийг эрт илрүүлж эмчлэх зорилготой байдаг. Ихэнх тархины эмгэг зулайн эхогоор санамсаргүй оношлогддог бөгөөд хэрэв хожуу оношлох юм бол өвчний эдгэрэх тавиланд муу нөлөөтэй байх нь бий. Дутуу төрсөн нярай хүүхдэд тархийг хамарсан өөрчлөлт гарах эрсдэл илүү байдаг тул амьдралын эхний 1, 3, 7 дахь хоногт зулайн эход хардаг. Зулайн эхо нь хүүхдэд аюулгүй, хорт туяаны нөлөө байхгүй давуу талтай. Зулайн эхо доорх өвчин эмгэгийг эрт илрүүлэх, хожим гарах хүндрэлээс сэргийлэх зорилготой: Ховдол хоорондын цус харвалт дутуу нярайн эхний хэдэн хоногийн дотор үүсэх аюултай. Хожим ховдлын зайд эдийн үхжил үүсэх эрсдэлтэй байдаг. -Тархины хавдар -Тархины цусан хангамжийн дутагдал -Гавлын дотоод даралт (тархины даралт) -Тархинд болон тархины хатуу хальсан доорх цус хуралтыг илрүүлэх -Тархины дутуу хөгжил гэх мэт тархины хөгжлийн гажиг илрүүлэх. -Жирэмсний хугацаанд ургийн халдварын шалтгаантай тархинд үүссэн шохойжилт, уйланхай зэргийг оношлох. ТҮНХНИЙ ЭХО-д яагаад харуулах хэрэгтэй вэ Амьдралын эхний 0-6 сар түнхний хөгжлийг үнэлэхэд хэт авиан шинжилгээ ЭХО маш өндөр ач холбогдолтой юм. ТҮНХНИЙ МУЛТРАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ: -Ургийн байрлал ~ Өгзөг түрүүлэлт -Ихэр ураг тээх -Том ураг тээх (4кг болон түүнээс дээш жинтэй) -Ургийн ус бага байх -Анхны төрөлт -Удамшил ЭРСДЭЛТЭЙ ШИНЖ ТЭМДЭГ: Хүүхдэд зовиургүй ч эрт илрүүлэх тусам хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлээс сэргийлнэ. -Цавьны нугалаас ижил биш, нугалаас гүн байх. -2 хөл урт, богино байх. -Тавхай гадагш эргэсэн байрлалтай байх. ХОЖУУ ИЛРЭХ ШИНЖ: -Хөлд удаан орох -Мултралтай тал руу хазганаж явах, хоёр талд мултралтай үед цээж хоёр тийш ганхаж, галуу шиг займчиж алхах. -Багана нуруу өөрчлөгдөх гэх мэт. Бодит үзлэгээр хэвийн боловч дээрх эрсдэлт хүчин зүйл байгаа бол 1 сартайд Түнхний эхо-д харуулахыг зөвлөдөг ажээ. МАНАЙ ЭМНЭЛЭГ НЯРАЙН ЗУЛАЙН БОЛОН ТҮНХНИЙ ЭХО ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА. Нярайд тань дээрхи шинж тэмдэг илэрвээс мэргэжлийн эмч нарт хандаж тусламж, үйлчилгээ авах боломжтой.

Эмэгтэй хүнд сарын тэмдэг ирэх, хөх ургах, жирэмслэх, цэвэрших гэх мэт дааврын огцом өөрчлөлтүүд бий болгох байгалийн хүчин зүйлс эрэгтэй хүнтэй харьцуулахад их байдгаас гадна хүсээгүй жирэмслэлт, умайн хүзүүний хорт хавдар гээд зөвхөн эмэгтэй хүнд хамаарах эрүүл мэндийн асуудал ч нэлээдгүй бий. ДЭМБ охид эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд саад болдог нийгмийн хүчин зүйлсийг хүйсийн болоод орлогын тэгш бус байдал, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийллийн бодит туршлага, эсвэл болзошгүй эрсдэл, ядуурал хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр ч 2018 онд зөвхөн умайн хүзүүний хорт хавдраар нас барсан 311,000 эмэгтэйн 85 гаруй хувь нь бага болон дунд орлоготой улсын эмэгтэйчүүд байсан нь хувь хүний амьдралын хэв маягаас гадна улс орны эдийн засаг, амьдралын чанар иргэдийн эрүүл мэндэд ямар их хамааралтайг харуулсан жишээ болсон билээ. Таны биед ямар нэгэн зовуурь байгаа эсэхээс үл хамаарч урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох нь үүсэж болох аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам. Тухайлбал, манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн тоо ихсэж, өвчилж буй нас нь улам залуужиж байна. Умайн хүзүү нь өөрөө дүлий эрхтэн учраас хавдар болсон ч ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй нь хурдан хүндрэх гол шалтгаан болдог. Тиймдээ ч дэлхий дахинд эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт бичигдэж байна. Гэтэл ердөө үтрээний орчноо хэвийн, эсвэл хэвийн бус байгааг мэдэж авах нь энэхүү өвчлөлөөс сэргийлэх хамгийн эхний, чухал алхам бөгөөд үүнийг аль ч эмэгтэйчүүдийн эмнэлэг ороод толь тавиулж, үтрээний наацын шинжилгээ өгөхөд л мэдэх боломжтой байдаг. Ийм л учраас тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж сурах нь өөртөө хайртай эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой дадал мөн. Манай эмнэлэгт эмэгтэйчүүдийн бүх төрлийн үзлэг оношилгоо, тусламж, үйлчилгээг өдөр бүр хийж байна. Тиймээс та өөрийн болон охиныхоо эмэгтэйчүүдийн үзлэгийг тогтмол хийж, гэр бүлээ эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.