
Хөгжингүй орнуудад дөнгөж төрсөн нярай бүрт урьдчилан сэргийлэх зорилгоор зулайн эхо (хэт авиан шинжилгээ) хийдэг. Нярай бүрийг зулайн эход харснаар ирээдүйд учирч болох эрсдлийг эрт илрүүлж эмчлэх зорилготой байдаг.
Ихэнх тархины эмгэг зулайн эхогоор санамсаргүй оношлогддог бөгөөд хэрэв хожуу оношлох юм бол өвчний эдгэрэх тавиланд муу нөлөөтэй байх нь бий.
Дутуу төрсөн нярай хүүхдэд тархийг хамарсан өөрчлөлт гарах эрсдэл илүү байдаг тул амьдралын эхний 1, 3, 7 дахь хоногт зулайн эход хардаг.
Зулайн эхо нь хүүхдэд аюулгүй, хорт туяаны нөлөө байхгүй давуу талтай.
Зулайн эхо доорх өвчин эмгэгийг эрт илрүүлэх, хожим гарах хүндрэлээс сэргийлэх зорилготой:
Ховдол хоорондын цус харвалт дутуу нярайн эхний хэдэн хоногийн дотор үүсэх аюултай. Хожим ховдлын зайд эдийн үхжил үүсэх эрсдэлтэй байдаг.
-Тархины хавдар
-Тархины цусан хангамжийн дутагдал
-Гавлын дотоод даралт (тархины даралт)
-Тархинд болон тархины хатуу хальсан доорх цус хуралтыг илрүүлэх
-Тархины дутуу хөгжил гэх мэт тархины хөгжлийн гажиг илрүүлэх.
-Жирэмсний хугацаанд ургийн халдварын шалтгаантай тархинд үүссэн шохойжилт, уйланхай зэргийг оношлох.
ТҮНХНИЙ ЭХО-д яагаад харуулах хэрэгтэй вэАмьдралын эхний 0-6 сар түнхний хөгжлийг үнэлэхэд хэт авиан шинжилгээ ЭХО маш өндөр ач холбогдолтой юм.
ТҮНХНИЙ МУЛТРАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ:
-Ургийн байрлал ~ Өгзөг түрүүлэлт
-Ихэр ураг тээх
-Том ураг тээх (4кг болон түүнээс дээш жинтэй)
-Ургийн ус бага байх
-Анхны төрөлт
-Удамшил
ЭРСДЭЛТЭЙ ШИНЖ ТЭМДЭГ:
Хүүхдэд зовиургүй ч эрт илрүүлэх тусам хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлээс сэргийлнэ.
-Цавьны нугалаас ижил биш, нугалаас гүн байх.
-2 хөл урт, богино байх.
-Тавхай гадагш эргэсэн байрлалтай байх.
ХОЖУУ ИЛРЭХ ШИНЖ:
-Хөлд удаан орох
-Мултралтай тал руу хазганаж явах, хоёр талд мултралтай үед цээж хоёр тийш ганхаж, галуу шиг займчиж алхах.
-Багана нуруу өөрчлөгдөх гэх мэт.
Бодит үзлэгээр хэвийн боловч дээрх эрсдэлт хүчин зүйл байгаа бол 1 сартайд Түнхний эхо-д харуулахыг зөвлөдөг ажээ.
МАНАЙ ЭМНЭЛЭГ НЯРАЙН ЗУЛАЙН БОЛОН ТҮНХНИЙ ЭХО ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.
Нярайд тань дээрхи шинж тэмдэг илэрвээс мэргэжлийн эмч нарт хандаж тусламж, үйлчилгээ авах боломжтой.


