Medixmedix.mn
НүүрЭмнэлгүүдЖин хасахЗөвлөгөөНэгдэх
Нэвтрэх
Гоо Мед эмнэлэг
Гоо Мед эмнэлэг
НүүрЭмч нарСувилагчидҮйлчилгээЗөвлөгөөБидний тухай
Цаг захиалах
Гоо Мед эмнэлэг
Гоо Мед эмнэлэг

Эмэгтэйчүүд, хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор эмч нар үзлэг эмчилгээ хийнэ.

Холбоос

  • Нүүр хуудас
  • Эмч нар
  • Үйлчилгээ
  • Зөвлөгөө
  • Бидний тухай

Холбоо барих

  • Хан уул дүүрэг, 15 хороо, Рапид харш хотхон, 5а байр , 17011

    Хан-Уул, Улаанбаатар

  • 77086868

Байршил

© 2026 Гоо Мед эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Төлөвлөгөөт вакциниудыг заавал хийлгэх ёстой юу?
Бүх зөвлөгөө
Гоо Мед эмнэлэг

Төлөвлөгөөт вакциниудыг заавал хийлгэх ёстой юу?

2026.04.28

Хүүхдийнхээ анхны вакциныг хийлгэх нь олон эцэг эхчүүдэд ихээхэн түгшүүр төрүүлдэг боловч үүнийг өөртөө болон нялх хүүхдэд стрессгүй болгох аргууд байдаг. Хүүхдийн вакцины ач холбогдол, эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг асуултанд хариулт өгөхөөр бэлдлээ.

Бичээч би өөрөө ээж хүний хувьд хүүхдэдээ вакцин хийлгэх нь аав, ээжүүдийн санааг зовоодог асуудлын нэг гэдгийг сайн мэднэ. Хүү, охиноо яаж зүүгээр хатгуулах билээ, өвтгөхгүй юм сан, яах билээ гэж бид түгшиж сандардаг. Гэтэл үүнийг эергээр даван туулах олон аргууд байдаг.

Та хүүхдээ вакцины үед хэрхэн тайван байлгах вэ?

Аав ээж нар өөрсдөө түгшиж сандрах нь хүүхдийнхээ тайван байдлыг алдагдуулж нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Юуны түрүүнд ээж, аав та өөрөө гүнзгий амьсгалж тайван байх хэрэгтэй.
Аав, ээж нь тайван байвал хүүхэд ч бас тайван байна.

Урьдчилан сэргийлэх тарилгын үед хүүхдэд өвдөлтийг аль болох бага мэдрүүлэхийн тулд тариулсан хэсэг газарт нь өвдөлт намдаах тос түрхэх эсвэл хөхөө хөхүүлж болно. Түүнчлэн тарилгын үед хүүхдийн анхаарлыг сарниулахын тулд зурагтай ном үзүүлэх, хөөсөн бөмбөлөг үлээх зэргийг хийж болно.

Яагаад аав, ээж нар вакцинд хамруулахад итгэлтэй байх ёстой вэ?

Аав, ээж нар дархлаажуулалтын талаар олон таагүй зүйл сонссон байдаг. Магадгүй тэд интернэтээс, найз нөхдөөсөө таагүй мэдээлэл авдаг байх. Дархлаажуулалт нь хүүхдэд аюулгүй, халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон судалгаа, баримт нотолж байгаа тул ээж, аав нар энэ талаар санаа зовох хэрэггүй гэдгийг би итгэлтэй хэлмээр байна. Дархлаажуулалт хийж буй эрүүл мэндийн ажилтнууд таны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж байгаад та эргэлзэх хэрэггүй.

Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?

Вакцин нь хүний биеийн дархлааг идэвхжүүлж халдварт өвчний үүсгэгч хүний биед орж ирэх тохиолдолд болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. Халдварт өвчний үүсгэгчийн хэд дахин сулруулсан хувилбарыг хүний биед тарьснаар тухайн хүний дархлааны тогтолцоо бэхжиж ирээдүйд халдварлах өвчин үүсгэгч вирус, бактерийг эсэргүүцэх чадвартай болно.

Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулснаар тэдний бие махбод халдвар үүсгэгчийг эсэргүүцэж, устгах чадвартай болдог.

Хүүхдийг яагаад бага насанд нь вакцинд хамруулж дархлаажуулдаг вэ?

Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. Вакциныг товлосон хугацаанд хийснээр хүүхдийн биед дархлаа үүсэж өвчлөлөөс сэргийлнэ.

Хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдвар авсан тохиолдолд хүүхэд хүндрэх нөхцөл болдог.

Вакцин хэр найдвартай вэ?

Дархлаажуулалтын товлолд багтсан вакцинуудыг сайтар шинжлэн судалж хүн амд хэрэглэх аюулгүй байдлыг тооцож хангахын зэрэгцээ тарилгын үйлчлэлийг тандах нарийн журам, тогтолцоотой байдаг.

Вакцины орц найрлагыг шинжлэн судалж хүүхдийн биед аливаа сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаж тогтоосон байдаг. Вакцины орц нь бидний эргэн тойронд байдаг төдийгүй уг тарилгад маш бага хэмжээгээр ордог.

Хүүхэд төрсөн цагаасаа олон тооны бактеритай нүүр тулдаг тул вакцинд орж буй багахан хэмжээтэй бактери нь тэдгээрийн нэг хэсэг болдог тул хүүхдийн дархлааны тогтолцоог ачаалдаггүй юм. Иймээс вакцин нь хүүхдэд аюулгүй гэдэгт итгэж болно.

Вакцины нийтлэг гаж нөлөө юу вэ?

Хүүхдэд вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө нь маш бага байдаг ба хүүхэд вакцин хийлгэсний дараа үргэлжлүүлэн цэцэрлэг, сургуульдаа явах боломжтой. Тухайлбал бага зэргийн халуурах, тариулсан хэсэг газар улайх, хөндүүрлэх гэх зэрэг байж болно. Эдгээрийг эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөний дагуу гэрийн нөхцөлд зохицуулах, аргалах боломжтой. Эдгээр бага зэргийн гаж нөлөө нь 12-24 цагийн дотор арилдаг бөгөөд удаан хугацааны асуудал үүсэхгүй.

Вакциныг яагаад товлосон хугацаанд хийдэг вэ?

Вакциныг хүүхдэд хэзээ хийх вэ, хүүхэд хэзээ ямар үед өвчинд илүү өртөмтгий байх вэ гэдгийг эрдэмтэд сайтар судалсан байдаг тул тарилга болон дархлаажуулалтыг товлолын дагуу хийдэг.

Зарим улс оронд элбэг тохиолддог халдваруудаас сэргийлэхийн тулд бага насны хүүхдэд тухайн орны орчин нөхцөлд нийцсэн товлолын дагуу урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж дархлаажуулна. Ингэснээр нийтлэг тохиолддог халдваруудаас хүүхдийг хамгаалах боломжтой болдог.

Гоо Мед эмнэлэг-н бусад зөвлөгөө

ЖИРЭМСЭН БОЛСНООС ХОЙШ ТОЛГОЙ ИХ ӨВДӨЖ БАЙНА УУ
Гоо Мед эмнэлэг

ЖИРЭМСЭН БОЛСНООС ХОЙШ ТОЛГОЙ ИХ ӨВДӨЖ БАЙНА УУ

Жирэмсэн болонгуут эхний 3 сард жирэмсэн эхийн бие махбодод гарч байгаа дааврын өөрчлөлт, эргэлдэх цусны хэмжээ ихсэх, бие организмын дасан зохицлын процесс, мэдрэлийн системд гарч байгаа өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор толгой өвдөх нь элбэг байдаг. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн шалтгаанууд Жирэмсний эрт үед дааврийн олон янзын өөрчлөлтүүд гардаг. Эстроген болон хорионы гонадотропин дааврын түвшин нэмэгддэг нь жирэмсний эрт үеийн толгой өвдөлтийн шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уух үед толгой өвдөх шинж тэмдэг илэрч болдог бөгөөд ийм хүмүүст жирэмсний эхний хэдэн сард энэ шинж тэмдэг илүү тод илрэх хандлагатай байдаг. Хангалттай амарч чадахгүй байх нь толгой өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. Орой унтахын өмнө халуун сүү уух, намуун аятай хөгжим сонсох нь амралт болон амархан унтахад тус болдог. Жирэмсэн үед цусны эргэлтийн олон өөрчлөлт гардаг. Жирэмсний дунд үе болоход таны биед жирэмсэн биш байсан үеийнхээс 40-60% илүү шингэн хуримтлагддаг. Энэ нь таны цусны судсанд учрах даралтыг нэмэгдүүлэх бөгөөд шингэний хэрэгцээг улам нэмэгдүүлдэг. Хэрэв шингэн юм хангалттай уухгүй бол усгүйжилд ордог тул өдөрт найман аяга ус уухийг зөвлөдөг. Цусан дах сахарын хэмжээ буурах. Энэ нь жирэмсний үед сахарын болон уургийн хэрэгцээ өсдөгтэй холбоотой гарч ирдэг. Стресс ба санаа зовсон байдал. Жирэмсэн болсонтой холбоотойгоор гэр бүлийн харилцаанд болон санхүүгийн байдалд өөрчлөлт гардаг. Эдгээр нь ихэнх эмэгтэйчүүдэд санаа зовох үндсэн шалгаан болдог байна. Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болоод каффейн эсвэл сахар хэрэглэхээ болисноос болж толгой өвдөж болно. Эдгээрийг өмнө нь их хэрэглэдэг байсан бол гэнэт хэрэглэхээ болисноос аажим зогсоох нь үүнээс зайлсхийх арга болно. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ? Аль болох эм хэрэглэхгүйгээр дэглэм баримталж толгойн өвдөлтийг намдаах шаардлагатай. -ажил амралтын дэглэм зохицуулах -шингэн ууж хэрэглэх -тайван байж бясалгал хийж, тархи мэдрэлээ амраах -стресс болон мэдээлэлийн хэт ачаалалаас өөрийгөө холдуулах -кафейны төрлийн хэрэглээг багасгах -хэт их чихэрлэг хүнс шоколад амттан хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жирэмсэн үеийн толгой өвдөлт ихэвчлэн тенсион хэлбэрийн өвдөлт байдаг онцлогтой. Цаашид удаан үргэлжлэх өвдөлтийн хүч нэмэгдэх бол нарийн мэргэжлийн эмчид хандах нэмэлт шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай. Мөн бусад шалтгаанаар: -нойр дутуу байх -өлсөж, хоол холдох -сэтгэл гутрал депресст орох -цусны сахар багасах -усгүйжих -хэт ачаалалтай ажиллах зэрэгт толгой өвдөнө. Толгой өвдөлт намдаах эмийг аль болох урагт хоргүй эм сонгоно. Агаарт гарах, хүчилтөрөгчийн хангамж сайн, хээр хөдөө, ой модонд зугаалах, өвөл цагт эрүүл агаарт гарах нь нэн сайн. Жирэмсний 5 сартайгаас хойш жирэмсний хожуу хордлогоос ялгана. Мөн мигрень өвчнөөс ялгана. Мигрень үед: -толгой таллаж өвдөнө. -удаан хэдэн минутаас хэдэн цаг хүртэл өвдөнө. -дуу чимээ, гэрэл, орчны нөлөөнд өвдөлт улам нэмэгдэнэ. Мигрень үед мөн: -сайн унтаж амрана. -зөв эрүүл хооллоно. -шингэн сайн ууна. Мигрениэс урьдчилан сэргийлж, заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна шүү. Дураараа эм ууж хэрхэвч болохгүй шүү, цодгорууд минь. Цаашид цувралаар зөвлөгөө мэдээллүүд оруулах тул цахим хуудастайгаа ойрхон байхыг зөвлөж байна.

Бүх зөвлөгөө руу буцах
Хуваалцах:
Дэлгэрэнгүй
Намрын улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?
Гоо Мед эмнэлэг

Намрын улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

Хүүхдийнхээ дархлааг дэмжих улирал эхэллээ Хичээл сургуулийн улирал эхлэхтэй зэрэгцэж, хүүхдийнхээ дархлааг зайлшгүй дэмжих хэрэгтэй болдог билээ. Тэгвэл та энэ улиралд хэрхэн хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл мэндэд анхаарахаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дараахи зөвлөгөөг хадгалаад аваарай. 1. НОЙР Хүүхдийн нойр авах хугацааг зөв тооцож, нойрондоо ямар байгааг маш анзаарч байгаарай. Учир нь хүүхдийн наснаас хамааран өдөрт унтах цагийг тогтоосон байдаг тул насанд нь тохирох цагт заавал унтуулж сургаарай. -Сая төрсөн нярай- 22-23 цаг -2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг -4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг -8-10 насны хүүхэд-10-11 цаг -11-12 насны хүүхэд- 10 цаг 2. ШИМ ТЭЖЭЭЛЭЭР БАЯЛАГ ХООЛ Хүүхдийн эрүүл, өсөхөд хоногт авах шим тэжээлийг тооцсон шим тэжээлээр баялаг хооллолт нэн чухал юм. Ялангуяа ургац хураалтын энэ үед шинэ ногоогоор баяжуулсан төрөл бүрийн хоолоор жороо баяжуулж, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай. 3. ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ, АГААР САЛХИНД ГАРАХ Өдөрт 30-60 минут идэвхитэй хөдөлгөөн хийснээр дархлааны системээ дэмжих бүрэн боломжтой. Тиймээс та хүүхдээ насанд нь тохирох спортоор хичээллүүлж, тасралтгүй хөдөлгөөн хийлгэхэд анхаарах хэрэгтэй. 4. НЭМЭЛТ АМИН ДЭМ ХЭРЭГЛЭХ Бид өдөр тутмын хэрэгцээт хоол хүнснээс авч чаддаггүй аминдэмүүдийг нэмэлтээр хэрэглэх нөхөх боломжтой билээ. Тиймээс шаардлагатай нэмэлт аминдэм нь хүүхдийн тархи болон биеийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг тул эмчийн заавраар тохирох нэмэлт витамин хэрэглэж болно.

Дэлгэрэнгүй
Жирэмсэн үеийн хүндрэлээс сэргийлэх аргууд
Гоо Мед эмнэлэг

Жирэмсэн үеийн хүндрэлээс сэргийлэх аргууд

Жирэмсний үед үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх аргууд: Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүлийнхэн бие биедээ халамжтай байж жирэмслэлтэд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй. Хэвлийд байгаа хүүхэд эхийнхээ цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтөд таатай нөлөөлнө. Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалын дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед их нөлөөтэй. Цэвэр агаарт явган зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх. Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлий, аарцаг, хярзан болон таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ. Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил тэжээл, амин дэмээр хангалттай баялаг байх нь чухал. Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох, бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.

Дэлгэрэнгүй