
ХҮҮХДИЙН 15 ХУВЬ НЬ ХАРШИЛТАЙ БАЙНА
Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартай байдаг аж. Түүнээс гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг судлаачид тогтоосон байна.
Гэр доторхи тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны үс, ургамлын тоосонцор /шарилжны/ хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хүйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой.
Хавар болохоор шарилжны, ажил дээрээ тоосны, зун нь нарны аллерги гээд ер нь харшихгүй юм алга гэсэн хүн цөөнгүй. Саяхан гэхэд улиасны үр хийсч, хөвөн шиг цагаан зүйл хамар руу орж түүнээс болж айхтар харшил өгсөн.
Бидний идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн химийн ямар нэгэн элемент агуулж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд дурдсанаар дэлхийн хүн амын 20 хувь нь ямар нэг зүйлээс харшдаг бол сүүлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт 10 жил тутамд хоёр дахин нэмэгдсээр байна. Нийт насанд хүрэгчдийн таван хувь, хүүхдийн 15 хувь нь харшилтай гэсэн тооцоо хийжээ.
ХАРШИЛТАЙ ЭСЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД
Харшлын үед дархлааны хариу үйлчлэл харшил үүсгэгч бодисыг эсэргүүцдэг. Загатнах, хавдах, булчингаар татах, залхаг (нус) ялгарах, арьс улайж хавдах, бижрүүтэх гэх зэрэг шинж тэмдгүүд харшлын үед илэрдэг.
Эдгээр шинж тэмдэгүүд нь хүн хүнд өөр өөрөөр илэрдэг.
-Нийтлэг харшлын өвчнүүд цэцгийн тоосноос, сул шорооноос, гэрийн тэжээвэр амьтдын хагнаас, тоосноос үүдэлтэй байдаг.
-Мөн хоолны болон эмийн харшлууд нь нийтлэг тохиолддог.
-Шавьжинд хазуулах, үнэт эдлэл, энгэсэг, халуун ногоо болон бусад зүйлээс болж харшлын үйлчлэл үүсэх нь ч бий.
-Зарим хүмүүс халуун хүйтний, нарны болон бусад гадаад орчны нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдлээс үлдсэн харшилтай байдаг.
- Заримдаа үрэлтээс болон харшлын шинж тэмдгүүд илрэх нь ч бий.
-Өвөрмөц харшлууд гэр бүлийн хүмүүсээс дамждаггүй ч эцэг эх тань хоёулаа харшилтай байх магадлалтай бол, таны ээж тань харшилтай бол түүнийг тусах магадлал улам их байна.


