
Хөхүүл ээжүүд маань мэдээд авах хэрэгтэй чухал зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхдийн ходоод базлуулж дүүрэнг үүсгэж байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн
Хүчиллэг жимс, хүнсний ногоо
Мандарин, улаан лооль, гүзээлзгэнэ, усан үзэм, хан боргоцой гэх мэт. Эдгээр жимсний хүчил нь хүүхдийн ходоодыг тавгүйтүүлэхээс гадна чихэрлэгийн хэмжээ их тул хүүхдэд улайлт үүсгэхэд хүргэж болзошгүй. Түүнчлэн энэ төрлийн жимс хүүхдийг илүү их хэхрүүлэх, гульгах, ундууцахад хүргэдэг.
Хий үүсгэдэг хүнсний ногоо
Байцаа, брокколи буюу цэцэгт байцаа, цагаан цэцэгт байцаа буюу калфловар, бруссель байцаа гэх мэт. Хэчнээн ислэг ихтэй хүнсний ногоо боловч гэдэсний дүүрэнг үүсгэж хүүхдийг тавгүйтүүлж байж болзошгүй.
Кофе
Кофен дахь каффейн хөхний сүүгээр дамжиж хүүхдэд хүрдэг бөгөөд хүүхэд том хүн шиг каффейнийг шингээх чадамжгүй байдаг. Тиймээс энэ нь ходоод тавгүйтүүлэхээс гадна нойрыг нь сэргээж тархинд нь нөлөөлж болзошгүй. Хар шоколад мөн адилхан.
Меркури ихтэй загас, далайн бүтээгдэхүүн
Меркури гэдэг нь загасанд нийтлэг байдаг хүүхдийн тархинд гэмтэл учруулж болзошгүй мэдрэлд нөлөөлдөг хор. Гэхдээ загас болгон хүний биед нөлөөлөхүйц их хэмжээний меркуригүй. Ихэнхдээ том загаснууд буюу жижиг загасаа иддэг том загаснуудад элбэг байдаг. Жишээ нь халим, сэлмэн загас гэх мэт. Тиймээс тэдгээр загас л биш бол салмон, хясаа зэрэг нь зүгээр.
Хүүхдийн ходоод хорсгож цээж халуун оргиулж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн
Өөх тостой, халуун ногоотой хоол, хийжүүлсэн ундаа
Хүүхдийн ходоод өөх тостой хоол шингээх чадамжгүй байдаг. Цаашлаад таны идсэн өөх тос хөхний сүүг өтгөрүүлж буглах шалтгаан ч бодог. Тиймээс өөх тосноос аль болох татгалзаж сэрэмжлүүштэй. Хэрвээ үнэхээр л өөх тостой хоол идмээр байвал наран цэцгийн леситин хэрэглэж өөх тосоо тэнцвэржүүлж болно.


