
Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ гэдэг энэ орчлонгийн хамгийн гайхамшигтай цаг мөч билээ. Үүнтэй адилаар амаржсаныхаа дараа биеэ гамнаж, гам барих учиртай.
1. Төрсний дараа мэдээж усанд орох нь маш чухал. Эмэгтэй хүн жирэмслэлтийнхээ явцад их хэмжээний усыг биедээ агуулдаг бөгөөд төрсний дараа энэ ус нь хөлс, цус, шингэнээр дамжин гадагшилдаг байна. Ийм болохоор эмэгтэй хүн төрсний дараа ихээр хөлөрдөг. Хамгийн гол нь усанд орсны дараа даарч болохгүй шүү.
2. Төрсний дараа заавал зузаан хувцаслаж, даарч хөрч болохгүй
Төрсөн эхийн хамаг сүв нээгдэж, бие нялхарсан байдаг. Ийм үедээ даарвал ханиад томуу хүрэх, хууч өвчтэй болох, хүүхдээ ч асарч чадахгүй өвдөх магадлалтай. Яагаад гэвэл манай улсын цаг уур маш эрс тэс учраас ээж та цаг агаартаа зохицуулан хувцаслаж сураарай.
3. Эмэгтэй хүн жирэмслээд төрсний дараа эхэс савнаас гадагшилсан л бол шууд хөхөнд хар уураг нь ялгарч, улмаар сүү болон хувирах үйл ажиллагаа эхэлдэг. Энэ үед эх сайн унтаж амарч, хоол ундаа сайн идэж байвал сүү орох нь улам ихэсдэг.
4. Дөнгөж төрсөн эхийг уурлуулж, уйлуулж болдоггүй гэдэг нь учиртай. Яагаад гэвэл 9 сарын турш сав хүүхэд тээхийн тулд томорсон байдаг. Харин төрсний дараа эхийг хэт сэтгэлийн хөөрөлд автуулбал сав хөөрч, сэтгэл санаа тогтворгүй болох магадлалтай. Тиймээс төрсөн эхийг тайван амгалан байлгахад хүн бүр анхаарах хэрэгтэй. Мөн дааврын өөрчлөлтөд орсон байдаг гэдгийг нь мартаж болохгүй.
5. Амаржсан эхийн бие сульдсан байдаг. Тиймээс гэрийн ажил их хийх, хүйтэн маханд хүрэх, хүнд зүйл өргөж болохгүй.


