
ЭХО-д олон удаа харуулах нь урагт эрсдэлтэй юу?
Эхо оношилгоо урагт сөрөг нөлөө байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад жирэмсэн эхийг сар тутамд эход үзүүлэхийг зөвлөдөг. Зарим хүмүүс эхог рентген оношилгоотой адил гэж андуурдаг. Эхо нь рентген шиг цацрагийн ачаалал, хортой нөлөөг үзүүлдэггүй нь нэгэнт батлагдсан тул дэлхий дахинаа эх, ургийн оношилгоонд эхог өргөнөөр ашигладаг юм.
Хэдийд харуулах ёстой вэ ?
Хэт авиан шинжилгээ нь ионжуулах цацрагжилт, туяаны нөлөө байдаггүй тул ямар ч аюулгүй. Хэт авиан шинжилгээг жирэмсний ямар ч хугацаанд хийх боловч ямар нэг хүндрэлгүй жирэмсэн эх жирэмсний хугацаанд 3 удаа хэт авиан оношилгоо хийлгэх ёстой. Үүнд жирэмсний 11-13 долоо хоногт, 20-24 долоо хоногт, 30-35 долоо хоногт заавал хийлгэх ёстой юм. Харин жирэмсний тээлтийн явцад ямар нэг зовуурь илрэх, хүндрэл гарвал үүнээс ч олон удаа харуулах шаардлага гарна.
Манай эмнэлэг бүх төрлийн жирэмсний хяналт, эхо оношилгоог чанарын өндөр түвшинд хийж байна.


