
Хүүхдийн хөл гар хүйтэн байх нь зөв үү буруу юу?
Та хүүхдээ давхарлаж өлгийдөхөөсөө өмнө биеийг нь сайн ажиглаарай. Ягаан өнгөтэй, дулаахан байвал санаа зоволтгүй. Учир нь хүүхдийн зүрх судасны систем хөгжиж байгаа ба цус нь биеийн чухал эрхтнүүдэд очиж байгаа гэсэн үг. Харин гар болон хөл нь цусны эргэлт хамгийн сүүлд очдог эрхтэн юм. Төрснөөс хойш 3 сарын дараа л таны хүүхдийн эргэлтийн систем нь гадаад орчинд зохицон бүрэн ажилладаг болно. Үүнээс гадна төрсний дараа хүүхдийн гар хөлийн хуруунууд хүйтэн зэвхий харагддаг ба хүүхэд хөдөлгөөнтэй болж эхэлмэгц энэ байдал зүгээр болчихно.


