
Охидын сарын тэмдэг ӨВДӨЛТТЭЙ ирэх үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж өвдөх, зарим хүмүүст нуруу өвдөх зовуурь илэрдэг. Сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм. Хэт их өвдөлттэй ирвэл эмгэг гэж үзэх бөгөөд үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг.
Дисменорреа гэж юу вэ?
Дисменорреа гэдэг нь ямар нэг оношлогдох өвчний шалтгаангүйгээр сарын тэмдэг ирэхтэй холбоотойгоор булчин чангарч, хэвлийн доод хэсгээр өвдөх ба дахидаг эмгэг юм. Умайн гөлгөр булчингууд агших болон амрах зорилгоор дотоод ханаа дагуулж шингэн ялгаруулдаг. Уг агшилт нь сарын тэмдгийн өвдөлтийг үүсгэдэг.
Сарын тэмдгийн өвдөлтийг багасгах үр дүнтэй арга:
Заримдаа сарын тэмдгийн өмнө толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Шалтгаан нь цусан дахь тестостероны хэмжээ огцом нэмэгдсэнтэй холбоотой. Сарын тэмдгийн өвдөлтийг бүрэн эмчлэх арга байхгүй ч өвдөлтийг багасгах боломжтой.
Гэрийн нөхцөлд өвдөж буй хэсэгтээ:
- халуун, бүлээн жин тавих
- халуун усанд хэвтэх
- бүлээн ус уух
- идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зовуурийг бууруулдаг.
Мөн иллэг хийх, үр тариа ,жимс болон хүнсний ногоо түлхүү идэж хөнгөн хооллох хэрэгтэй. Нэмэлтээр витамин B6, кальци, магни бэлдмэлийг уух боломжтой.
Дараах тохиолдолд эмчид хандах шаардлагатай:
- их хэмжээний цус алдах
- халуурч, аарц нуруугаар хатгуулах
- сарын тэмдгийн мөчлөг алдагдаж удаан ирэхгүй байх
- өвдөлт сарын тэмдэг дууссан үед ч удаан хугацаанд илэрч байгаа тохиолдолд эмчид хандах шаардлагатай.


