
Энэхүү шинжилгээ нь төрөлхийн гажиг, удамшлын ба хромосомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний тодорхой хугацаанд хийгддэг шинжилгээ юм.
Хромосомын гажиг нь хүүхэд төрсний дараа төрөлхийн хөгжлийн гажиг, Дауны болон Эдвардсын хамшинж, эрүүл мэндийн ноцтой бусад эрсдэлд хүргэдэг ч, маш ховор тохиолддог.
Хоёрол тестийг 35 ба түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэй, ургийн гажигтай хүүхэд төрж байсан, инсулин хамааралт 1-р хэв шинжийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд жирэмсний заасан хугацаанд заавал өгнө.
Хоёрол тест өгөхөд юунд анхаарах вэ
Хоёрол тест нь ямар нэг тусгай бэлтгэл шаардлагагүй бөгөөд лабораторид хийгддэг энгийн цусны шинжилгээ юм. Жирэмсний 8-12 долоо хоногт өгөгддөг. Шинжилгээ өгөхийн өмнө хэрэглэж байгаа эм бэлдмэлийн талаарх мэдээллийг эмчдээ өгөх нь зүйтэй. Шинжилгээний хариуг мөн хяналтын эмч тайлбарлаж, шаардлагатай бол дараагийн шатны нэмэлт шинжилгээнд илгээнэ.
Хоёрол тестийн хэрэглээ
Эмнэлзүйн практикт Хоёрол тестийн үр дүнг дараах зорилгоор ашигладаг:
-Хэвлий дэх урагт сэтгэц, мэдрэлийн ямар нэг эмгэгийн эрсдэл байгаа эсэхийг үнэлэх
-Дауны хамшинжийг илрүүлэх үндсэн шинжилгээ
-Оюуны хомсдол, төрөлхийн хүнд гажиг үүсгэдэг Трисоми 18 хромосомын гажгийг илрүүлэх
-Сэтгэц мэдрэл, зүрх судас болон бусад амин эрхтнүүдийн эмгэгийг үүсгэдэг -Трисоми 21.Т-г илрүүлдэг.


