
Хүүхдийн сүүн шүд ихэвчлэн 5-9 сартайд цухуйдаг. Ихэнх хүүхдүүдийн доод үүдэн шүднээс эхлэн цухуйх ба 3 нас хүрэхэд нийт 20 сүүн шүд ургасан байдаг. Сүүн шүд ургаж эхлэх хугацаа, дараалал хүүхэд бүрд харилцан адилгүй байдаг бөгөөд 1 нас хүрээд анхны шүд нь гарах тохиолдол ч бий.
5-6 сар: Доод эрүүнд 2 ширхэг үүдэн шүд цухуйна
10 сар: Дээд 2 үүдэн сүүн шүд нэмэгдэж ургана
12 сар: Дээд доод хажуугийн үүдэн сүүн шүднүүд нэмэгдэнэ.
18 сар: Үүдэн сүүн шүднүүдээс бага зэрэг зайтай нэгдүгээр араа сүүн шүд ургана
24 сар: Үүдэн сүүн шүднүүд болон нэгдүгээр араа сүүн шүдний хооронд соёо шүд ургана
30 сар: Хоёрдугаар араа сүүн шүд буюу хамгийн удаан ашиглах сүүн шүд ургана.
Хэрвээ 1 нас хүрээд сүүн шүд нь цухуйхгүй байвал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.


