
Шинэхэн ээжүүддээ хөхний сүүгээ хэрхэн сайжруулах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Зөв хөхүүлэх
Хүүхэд хөхөө амалж хөхсөнөөр хөхөнд сүү ордог. Тиймээс хөхүүлэх тоогоо нэмж, мөн зөв амлуулж сургах хэрэгтэй. Хүүхэд хөхөө амандаа гүн оруулж сайн сорж хөхөж байна уу гэдгийг нь ажиглаарай. Мөн хүүхдийг хүссэн үед нь хөхүүлээд үзээрэй.
Хангалттай сайн унтаж амрах
Хүүхдээ унтах үед дагаж унтаад л байх хэрэгтэй. Хангалттай нойр авснаар таны хөхний сүү сайжирна.
Буцалсан ус 8 аягыг өдрийн турш хувааж уух, хөхний сүүний найрлагын 88 хувь нь ус байдаг тул усыг сайн уугаарай.
Эхийн сэтгэл санаа маш чухал. Яанаа сүү маань багасаад байна гээд бодоод байвал багасаад л байна шүү дээ. Тиймээс сэтгэл санаагаа маш тайван байлгах хэрэгтэй.
Ядрахгүйг хичээх. Эхний саруудад турах гэж огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Мэдээж энэ их гэдэс харвингаас салмаар л байгаа. Гэхдээ хүүхэд хөхөндөө цадахгүй байх шиг хэцүү юм байхгүй шүү дээ.
Өдөр бүр таны биед дутагдсан амин дэм, эрдэс бодисыг нөхөж өгөх витамин ууж байгаарай.
Далайн байцаа, үхэр хонины чанасан гүзээ мөн шар будаатай цай сайн сүү оруулдаг. Гүзээний салат хийж идээрэй.
Мөн сүү оруулдаг цайнууд байдаг. Бүр болохгүй бол авч хэрэглэж үзээрэй.
Хөхний сүү бага бол угжинд оруулах гэж бүү яараарай
Эхийн сүү юугаар ч орлуулшгүй билээ. Яагаад гэж үү?
Хөхний сүүний давуу тал:
-Харшлаас хамгаална
-Халдвараас хамгаална
-Гэдэс гүйцэд хөгжихөд нөлөөлнө
-Зунгаг гадагшлахыг түргэтгэж шарлалтаас сэргийлнэ
-Халдварын хүндрэлийг бууруулна
-Нүдний эмгэгээс сэргийлнэ
Тууштай сайн хүүхдээ цаг бүр хөхүүлээд байгаарай


