
Ураг орчмын шингэн нь:
Жирэмсний эрт хугацаанд ихсийн ургийн талын талбай, ургийн амнион бүрхүүл, үр хөврөлийн гадаргуугийн шүүрэл зэргээс бүрдэнэ.
Жирэмсний дунд болон төгсгөл үед ургийн шээс, ургийн уушгины цулцангийн шүүрэл зэргээс бүрддэг.
Хэмжээ ямар байх ёстой вэ?
Хэвийн үедээ Жирэмсний 16 долоо хоногтойд ойролцоогоор 250мл, цаашид нэмэгдэж 34-36 долоо хоногтойд 800мл орчим болно.
Ураг орчмын шингэний Хэмжээ ихсэх нь:
Ихэнх тохиолдолд шалтгаан тодорхойгүй ба хүнд хэлбэрийн ураг орчмын шингэний ихсэлт нь ургийн хөгжлийн гажигтай хавсарч тохиолдоно.
Эхийн хавсарсан эмгэг ( Чихрийн шижин, аллоиммунизаци гэх мэт)
Халдварууд (TORCH, тэмбүү)
Ихэр жирэмсэн бол ургаас урагт цус юүлэгдэх хам шинж
Ураг орчмын шингэний багасалт:
УОШ нь хэмжилтээр <5см байхыг хэлнэ.
Ураг орчмын шингэний багасалт нь жирэмсний аль ч хугацаанд ураг амьгүй болох хүндрэлийг нэмэгдүүлнэ.
Багасах шалтгаан:
-Ураг орчмын шингэний бүрхүүл цоорох
-Ургийн шээсний замын эрхтэний гажгууд
-Илүү тээлт
-Ихсийн дутмагшил
-Ургийн шээсний гарцыг сааруулдаг эмүүдийн нөлөө зэргээс болж ургийн ус багасдаг.
Жирэмсэнтэй холбоотой асуудлууд байвал манай эмнэлэгт ирж үзүүлэн зөвөлгөө аваарай.
Утас: 77086868


