
БҮХ ХЯНАЛТ НЭГ ДОР ҮНЭХЭЭР АМАР
МЭРГЭЖЛИЙН ЭМЧ ХАМТ ОЛОНД БЯЦХАН ЕРТӨНЦӨӨ БҮХЭЛД НЬ ДААТГА
Хүүхэд эхийн хэвлийд бүрдэх цагаас эхлэн эмчийн хяналтад орж, эсэн мэнд тээх явцыг мэргэжлийн хамт олон хийх нь эх ураг эрүүл саруул төрөхөд туслах чухал ач холбогдолтой билээ.
Завгүй ажил ихтэй ээжүүдийн хувьд үндсэн өрхийн хяналтад дугаарлаж, хянагдах нь хотын түгжрээ, ажил, гэрийн алслалтаас шалтгаалж, зарим үед хүндрэлтэй байх нь бий.
Тиймээс бид энэ бүх асуудлыг цогцоор нь шийдсэн үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Жирэмсэн эзэгтэй таны хяналтыг манай элгэмсэг найрсаг хамт олон бүх төрлийн шинжилгээ, зөвлөгөө, эхо, үзлэг, тусламж үйлчилгээг хамгийн тухтай орчинд үзүүлж байна.
Бид таны хувийн нууцлалыг чанд хадгалж, үйлчлэхдээ таатай байдаг билээ.
Мөн дөнгөж төрсний дараа эх бүрт дахин шинэ ертөнц болсон бяцхан хүүхэдтэйгээ танилцах аялал эхэлдэг. Энэ үед хаана хэнд хандахаа мэдэхгүй эргэлзсэн санаа зовнисон олон асуудлууд гарч хаана хандахаа мэдэхгүй үе олон тохиолддог. Тэгвэл манай эмнэлэгийн мэргэжлийн хүүхдийн эмч, ажилчид танд түргэн шуурхай, оновчтой тусламж, үйлчилгээг үзүүлэх болно.
Хэвийн болон хагалгаагаар төрсөн эхчүүдийн хяналт, нярайн үзлэг оношилгоог төрсөн цагаас эхлэн том болтол нь бид танай гэр бүлийн аз жаргалыг эрүүл өсөн бойжиход шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор үзүүлэн ажиллаж байна.
Бидний хамгийн том давуу тал таны бяцхан үрийг хэвлийд бүрдэх цагаас эхлэн анхны төрсөн өдрийн лаа хүртлэх бүрэн хяналтыг нэг дор үзүүлдэг мэргэжлийн эмнэлэг юм.


