
Жирэмсний явцад бөөр шээсний замд олон физиологи өөрчлөлтүүд илэрнэ.
Жирэмсэн умай томрохын хирээр бөөрний хэмжээ өөрчлөгдөнө. Тухайлбал: Жирэмсний явцад бөөр 1-1,5см уртасч, эзэлхүүн нь 30% нэмэгдэнэ. Бөөрний тэвшинцэр 80%-р өргөсөх ба баруун бөөрөнд илүүтэй ажиглагдана.
Эдгээр бүтцийн өөрчлөлтүүд нь жирэмсэн үед бөөрний үрэвсэл, шинж тэмдэггүй бактерури үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Жирэмсний 16 долоо хоногтойд шээсний ариун чанарын шинжилгээ өгөх ба шаардлагатай бол тээлтийн аль ч хугацаанд өгч болно. Гол нь тухайн нянд үйлчлэх антибиотикийг зөв сонгон, зөв цаг хугацаанд, зөв үргэлжлүүлэн эмчийн хяналтанд эмчлүүлэх шаардлагатай.


