
Жирэмсэн эхчүүдэд сэтгэлзүйн дэмжлэг маш их хэрэгтэй
Та жирэмсний дараах сэтгэл гутралын талаар сонссон байх харин жирэмсний үеийн сэтгэл гутралын талаар сонсож байсан уу?
Эмэгтэй хүний биед гарч буй өөрчлөлтүүдээс хамаарч сэтгэлзүй, болон бие махбодын өөрчлөлтүүд сэтгэл хөдлөлийг өндөр болгож, амархан гомдох, баярлах, уйлах гэх мэтчилэн байдлаар илэрдэг.
Жирэмсэн үед сэтгэл гутралд оруулах хүчин зүйлс:
-Сэтгэл түгших
-Амьдралын стресс
-Өмнө нь сэтгэл гутралд орж байсан
-Хүмүүсээс дэмжлэг авдаггүй
-Төлөвлөөгүй жирэмслэлт
-Гэр бүлийн хүчирхийлэл
Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд:
Жирэмсэн үеийн сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь жирийн үед тохиолдох сэтгэл гутралын шинж тэмдэгтэй адилхан. Гэхдээ дараах сэжүүр жирэмсэн үед сэтгэл гутралд орсныг илтгэх боломжтой.
-Хүүхдийнхээ төлөө хэт их санаа зовних
-Өөртөө хэт итгэлгүй байх, хүүхэд өсгөхдөө хэт итгэлгүй байх
-Таашаал авдаг зүйлсээсээ таашаал авч чадахгүй байх
-Төрөхийн өмнөх хяналтыг муу дагаж мөрдөх
-Тамхи татах, архи уух, хар тамхи хэрэглэх
-Хоолны дэглэм алдагдсанаас болж жин сайн нэмэхгүй байх гэх мэт байдаг байна.


