
Ээжүүд бид маш олон төрлийн мэдээллийг сошиал ертөнцөөс авч байна. Ялангуяа эрүүл мэндийн талаар, өвчлөлийн талаар олон зүйлсийг бие биенээсээ асууж, хариулж байна. Саяхан нэг ээж ханиад хүрчихлээ, юу хэрэглэх вэ? гэж асуужээ... Олон янзын л хариулт байна. Гэтэл зарим хариултууд нь амоксициллин, кларитромицин (худалдааны нэршлийг бичсэнгүй ээ) зэрэг антибиотикуудыг зөвлөсөн байлаа. Маш олон төрлийн нэртэй, зурагтай эм зөвлөсөн комментууд хөвөрнө.
Тэгвэл ханиадыг хэрхэн эмчлэх вэ?
Хамгийн гол эмчилгээг таны дархлаа тогтолцоо хийж гүйцэтгэнэ. Та дархлаагаа дэмжээд л өгөх хэрэгтэй.
Сайн амрах
Шингэн зүйл хангалттай хэмжээгээр уух (ус байвал маш сайн)
С АМИНДЭМ УУХ- Энэ их чухал аа. С амин дэм дархлаа тогтолцоог дэмждэг учир ханиад томууны үргэлжлэх хугацааг бууруулдаг. Ханиад томууны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд 8%, хүүхдэд 14%-иар бууруулдаг гэсэн судалгааны үр дүн ч байдаг. Ханиад томууны хүндрэл (2догчоор нянгийн халдвар- хамар дайврын хөндийн болон дунд чихний үрэвсэл, бронхит, уушгины хатгалгаа) үүсэхээс сэргийлдэг.
Шаардлагатай бол шинж тэмдэг намдаах (гоё гоё нэртэй) эмүүдийг хэрэглэж болно. Гэхдээ шинж тэмдэг бууруулах эмүүд нь яг вирүсийг устгаж байгаа дархлааны урвалыг удаашруулж саатуулдаг гэдгийг бодно биз дээ.
Бүх С амин дэм адилхан гэж үү?
Мэдээж адилхан биш. Бид аль болох байгалийн гаралтай,өнгө үнэр амт оруулагчгүй,сахаргүй С амин дэмийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Гэвч зах зээл дээр худалдаалагдаж байгаа ихэнх амин дэм нийлэг байдаг. Байгалийн гаралтай С аминдэмд түүний үйлдэл болон шимэгдэлтийг дэмжих зөөвөрлөгч, кофактор гээд бодисууд агуулагдсан байдаг.
Харин нийлэг буюу синтетик С аминдэмд эдгээр бодисууд байхгүй тул байгалийн гаралтай С аминдэмээс үйлдэл сул байдаг.
Өдөр бүр хүүхдийн мэргэжлийн эмч танай гэр бүлийн бяцхан аз жаргалын эрүүл мэндэд тохирох үзлэг эмчилгээг хийж байна.
Зөвлөгөө мэдээлэл авах утас: 7708-6868


