PCR (Polymerase Chain Reaction) шинжилгээ нь вирус, бактери болон бусад халдвар үүсгэгчийн генетикийн материалыг өндөр нарийвчлалтай илрүүлэх орчин үеийн молекул биологийн шинжилгээ юм. Энэхүү шинжилгээ нь халдварыг эрт үед нь оношлох, эмчилгээний зөв тактикийг сонгоход чухал ач холбогдолтой.
PCR шинжилгээ нь сорьцонд агуулагдах ДНХ эсвэл РНХ-г олон дахин өсгөж, маш бага хэмжээтэй байсан ч илрүүлэх өндөр мэдрэг, өндөр нарийвчлалтай лабораторийн арга юм. Энэ нь халдварт өвчнийг эрт үе шатанд оношлох, өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянахад өргөн хэрэглэгддэг.
Шинжилгээний төрөлөөс хамааран урьдчилан бэлтгэл шаардлагатай байж болно.
Бэлгийн замын халдварын PCR шинжилгээ өгөхөөс өмнө 24–48 цагийн турш бэлгийн хавьталд орохгүй байхыг зөвлөж болно.
Шээсний сорьц өгөх бол шинжилгээний өмнө 2–3 цаг шээхгүй байх шаардлагатай байж болно.
Шинжилгээний хариу ихэнх тохиолдолд 24–48 цагийн дотор гардаг боловч шинжилгээний төрлөөс хамааран хугацаа өөр байж болно.
Хариуг зөвхөн эмчийн үзлэг, бусад шинжилгээний дүнтэй хамтатган үнэлэх нь зүйтэй.
Хариу эерэг гарсан тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу шаардлагатай эмчилгээ, хяналтад хамрагдана.
Ангилал
Лаборатори
Үргэлжлэх хугацаа
15 мин
Үнэ
250,000₮